Энэхүү хурлыг Соёлын яам, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хамтран ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын зааланд зохион байгууллаа.
Хурлаар Хүрэл зэвсгийн үед Евроазийн тал нутгийн нүүдэлчдийн дайчин баатар эрсээ төлөөлүүлэн босгосон бугын дүрст хөшөөний гарал үүсэл, он цаг, утга санааг тодруулах, хөшөө хийх арга барил, дүр дүрслэл, өнгө будгийн судалгааг нягтлах, шинээр нээн илрүүлсэн дурсгалууд, тэдгээрийн бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалт, буган чулуун хөшөөнд хамаарах булш оршуулга, тахил тайлгын байгууламж зэрэг олон талын судалгааны үр дүнг багтаасан их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, музей зэрэг байгууллагуудын 11 эрдэмтэн, судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэв.

#Соёлын яам, #ЮНЕСКО, #Чингис хааны өв соёлын хүрээлэн, #"Буган чулуун хөшөө болон хүрлийн үеийн дурсгалууд",