Хятадад амьсгалын замын өвчлөл болон хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа нэмэгдэж байгаатай холбогдуулан лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг тус улсын засгийн газраас албан ёсоор хүссэн байна.
Арваннэгдүгээр сарын 13-нд Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж, тус улсад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийжээ.
Хятадын эрх баригчид үүнийг Ковид-19-ийн хязгаарлалтыг цуцалж, томуу, микоплазмаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа (ихэвчлэн бага насны хүүхдүүдэд нөлөөлдөг нийтлэг халдвар), амьсгалын замын синцитиал вирус, Ковид-19-ийг үүсгэгч вирус зэрэг төрүүлэгчдийн тархалт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж.
Мөн Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны кластер бүртгэгдсэн талаар Шинээр гарч ирж буй өвчний хяналт шинжилгээний хөтөлбөр болон бусад байгууллагууд мэдээлсэн байна. Эдгээр нь Хятадын эрх баригчдын өмнө нь мэдээлсэн амьсгалын замын халдварын нийт өсөлттэй холбоотой эсэх, эсвэл тусдаа үйл явдал эсэх нь тодорхойгүй байгааг ДЭМБ мэдэгджээ.
Иймд тус агентлаг Олон улсын эрүүл мэндийн зохицуулалтын механизмаар дамжуулан хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн эдгээр дэгдэлтийн талаар нэмэлт эпидемиологийн болон эмнэл зүйн мэдээлэл, лабораторийн шинжилгээний хариуг авах хүсэлтээ Хятадын талд гаргасан байна.
ДЭМБ-ийн мэдээлснээр аравдугаар сарын дунд үеэс хойш Хятадын хойд хэсэгт томуу төст өвчний тохиолдол өмнөх гурван жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байна.
Тус байгууллага мөн Хятадад байгаа хүмүүст амьсгалын замын өвчлөлийн эрсдэлийг бууруулахын тулд вакцинжуулалтад хамрагдах, өвчтэй хүмүүсээс зайгаа барих, өвчтэй үедээ гадуур гарахгүй байх, шинжилгээ өгөх, шаардлагатай бол эмнэлгийн тусламж авах, амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг сайжруулах, гараа тогтмол угаах зэрэг арга хэмжээг мөрдөхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #дэмб, #ХЯтад, #амьсгалын замын өвчлөл, #уушгины хатгалгаа,