ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Халдвар яагаад БУУРАХГҮЙ байна вэ

Гэрэл зургийг MPA.mn

Зорилтот иргэний 80-аад хувийг дархлаажуулчихаад байхад яагаад халдвар буурахгүй байна гэж гайхаад байгаа хүмүүст хэдэн тоо бодож үзүүлье. Үнэндээ нийт хүн амын 48.7 хувь, насанд хүрсэн хүмүүсийн 80 хувь юм. 

  • Монгол Улс 3,357,542 хүн амтай (100%)
  • 19-өөс дээш насны 2,067,955 (61.6%) /Дархлаажуулах боломжтой/
  • 0-19 хүртлэх 1,289,587 хүн амтай (38.4%) /Хүүхдүүд/

Энэ сарын 12-ны мэдээгээр нийт насанд хүрсэн хүн амын 79,2%-ийг (1,637,820 хүн) хоёр тун вакцинаар дархлаажуулсан байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 75 хувьд (1,228,365) нь бүрэн дархлаа тогтно гэж тооцъё. Тиймээс энэхүү 1,228,365 хүн маань Монгол Улсын нийт хүн амын 36.6 хувь болно. Тиймээс манай улсад СҮРГИЙН дархлаа үүсээгүй байна. 

Ямар нэг дархлаагүй 60 гаруй хувийг эзлэж байгаа дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст (ихэнх нь хүүхдүүд) энэ вирус чөлөөтэй халдварлаж тохиолдлын тоо буурахгүй байна. Тийм учраас дархлаажуулалтанд хамрагдах боломжтой ч хамрагдаагүй хүмүүс зайлшгүй хамрагдах шаардлагатай юм.

May be an image of one or more people and text that says 'ковид-19 сургийн дархлаа сургийн дархлаагуй бол ਜ Î i 分 ਜ i ↑ i i сургийн дархлаатай уед i i i i ਜ i ਜ i å i дархлаагуй дархлаажсан халдвартай'

Ашигласан тоо баримт: 

1. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 2021 онд (1212.mn)

2. КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын явцын мэдээ 6-р сарын 12 (e-mongolia)

Олхонууд Д.Лхагвасүрэн

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet