Мягмар гарагт Хойд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа тойрог замд амжилттай байрлуулснаа мэдэгдээд, ойрын ирээдүйд илүү ихийг хөөргөхөө амлалаа.
Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ын арми тойрог замд хиймэл дагуул байрлуулсан эсэхийг баталгаажуулаагүй бөгөөд мэдээллийг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын мэдэгдлийн хариуд, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой 2018 онд байгуулсан Солонгос хоорондын хэлэлцээрийн зарим хэсгийг түдгэлзүүлэх, тэр дундаа улс хоорондын цэргийн хилийн шугамын эргэн тойрон дахь тагнуул, тандалтын ажиллагааг сэргээх арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
“KCNA”-ийн Хойд Солонгосын үндэсний сансрын технологийн газраас иш татан мэдээлснээр “Malligyong-1” хиймэл дагуулыг “Chollima-1” пуужингаар 22:42 цагт Сохэ хиймэл дагуул хөөргөх байгууламжаас хөөргөж, 22:54 цагт тойрог замд орсон байна.
Энэ жил Хойд Солонгосын тагнуулын хиймэл дагуул хөөргөх хоёр ч оролдлого бүтэлгүйтсэний дараа лхагва гарагаас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд дараагийн оролдлогоо хийхээр төлөвлөж байгааг Японы хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг зөрчсөн үйлдэл гээд, энэ нь хурцадмал байдлыг нэмэгдүүлж, бүс нутаг болон бүс нутгийн гаднах аюулгүй байдлыг тогтворгүй болгох эрсдэлтэй гэж мэдэгдэв.
Пхеньян пуужин хөөргөхдөө баллистик пуужингийн технологи ашигласан нь НҮБ-ын тогтоолтой зөрчилдөж байгааг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэлсэн байна.
“KCNA”-ийн мэдээлснээр хөөргөх ажиллагааг Ким Жон Ун өөрийн биеэр ажиглажээ.
Мөн Умардын сансрын агентлаг ойрын ирээдүйд өөр олон тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд илгээж, Өмнөд Солонгос болон бүс нутгийг ажиглах чадавхаа үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж нийтлэлд өгүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос,