Гурван жилийн турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Италийн шүүх Ндрангета мафитай холбоотой 200 гаруй шүүгдэгчид нийт 2,200 гаруй жилийн хорих ял оноожээ.

Шүүгдэгчдийг дээрмийн хэргээс эхлээд хүн амины хэрэг, хар тамхины наймаа, албан тушаалаа урвуулан ашигласан хүртэл олон гэмт хэрэгт буруутган шийтгэсэн боловч шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой хэвээр байна.

Ндрангета бол Европын хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэг бөгөөд Италийн өмнөд хэсгийн улс төр, нийгэмд асар их нөлөө үзүүлж байсан нь уг шүүх хурлаар ил боллоо.

Шүүхээс ял сонссон хүмүүсийн дунд төрийн албан хаагчид, бизнесменүүд, янз бүрийн салбарын мэргэжилтнүүд, өндөр албан тушаалтнууд, улс төрчид багтаж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн Forza Italia намын гишүүн, сенатч асан, хуульч Жианкарло Питтелли мафийн байгууллагатай тохиролцсон хэргээр 11 жилийн хорих ял сонсжээ.

Шүүх хурлын хугацаанд 100 гаруй шүүгдэгчийг цагаатгасан байна.

Хэргийг даргалж буй шүүгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн хамгаалалтад авчээ.

Калабриагийн ядуу бүс нутгаас гаралтай Ндрангета нь дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэгд тооцогддог. Тус бүлэглэл Европын кокаины зах зээлийн 80 орчим хувийг хянадаг гэсэн тооцоо байдаг ба бүлэглэлийн жилийн орлого ойролцоогоор 60 тэрбум ам.долларт хүрдэг байна.

Ламезиа Терме хотын захад байрлах дуудлагын төвийг шүүгдэгчдийг хорих тороор тоноглож, 600 орчим өмгөөлөгч, 900 гэрчийг багтаах хангалттай том, өндөр хамгаалалттай шүүхийн танхим болгон хувиргасан газарт шүүх хурлыг зохион байгуулжээ.

1980-аад оноос хойших мафитай холбоотой хамгийн том шүүх хурлын үеэр шүүгчид олон мянган цагийн мэдүүлгийг шалгасан бөгөөд Ндрангета”-ийн гишүүд оршуулгын газрын сүмүүдэд зэвсэг нууж, түргэн тусламжийн машинаар хар тамхи тээвэрлэж, нийтийн усны нөөцийг марихуан тариалахын тулд өөр тийш нь шилжүүлдэг байсан нь тогтоогдсон байна.

2016 онд эхэлсэн Италийн дор хаяж 11 бүс нутгийг хамарсан өргөн хүрээтэй мөрдөн байцаалтын үр дүнд шүүгдэгчдийн ихэнхийг 2019 оны арванхоёрдугаар сард баривчилж байв. Манкусогийн гэр бүлийн хяналтад байдаг Вибо Валентиад болсон баривчилгаанд 2,500 орчим офицер оролцсон байдаг.

Эх сурвалж: BBC

#шүүх хурал, #Италийн мафи, #Ндрангета,