Үлэг гүрвэлүүд 65 сая гаруй жилийн өмнө устаж үгүй болсон байж магадгүй ч эрдэмтэд өөр бусад гараг дээр амьд хэвээр байж магадгүй гэж таамаглаж байна.
Их Британийн Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгээс гаргадаг “Monthly Notices” сар тутмын сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд үлэг гүрвэлүүд өөр бусад гарагуудад байдаг төдийгүй бид тэдгээрийг олж чадна гэсэн санааг дэвшүүлжээ.
Эрдэмтэд дэлхийгээс олдоогүй ч үлэг гүрвэлийн үед байсан нэгдлүүдийг судалбал тодорхой үр дүнд хүрч магадгүй гэж үзэж байгаа аж.
Эрдэмтдийн чухалд тооцож буй нэг чухал элемент бол хүчилтөрөгч. Одоогийн байдлаар дэлхийн хүчилтөрөгчийн хэмжээ 21 орчим хувьтай байгаа бол үлэг гүрвэлүүдийн үед 30% байжээ. Онолын хувьд, энэ нь үлэг гүрвэлүүдэд олон сая жилийн турш дэлхийг захирч цэцэглэн хөгжих боломжийг олгосон гэсэн үг юм.
Хэрэв алс холын гарагуудад ижил хэмжээний хүчилтөрөгч илэрвэл тэнд үлэг гүрвэлтэй төстэй харь гарагийн биет оршин тогтноход тохиромжтой нөхцөл бүрдсэн байж магадгүй гэж судалгаанд өгүүлжээ.
Эрдэмтдийн хайж буй энэхүү нээлтийн түгжээг тайлж чадах өөр нэг сэжүүр бол тухайн гараг Фанерозой эоны (геологийн цаг тоолол) үе шатанд байгаа эсэхийг тогтоох явдал аж.
Хэрэв алс хол орших гарагаас эдгээр нөхцөлийг олж чадвал дэлхий дээр аль хэдийн устаж үгүй болсон үлэг гүрвэлүүдийг илрүүлж чадна гэж судалгааны ахлагч, Корнеллийн их сургуулийн эрдэмтэн Калтенеггер үзэж байна.
Эх сурвалж: Indy100