БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Бүс ба Зам” сайд нарын III хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.
БНХАУ-ын Бээжин хотноо танхим болон цахимаар зохион байгуулагдсан хуралд тус улсын Онцгой байдлын удирдлагын яам, Гадаад хэргийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгч, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар, Албани, Алжир, Беларус, Хорват, Герман, Казахстан, Киргиз зэрэг 27 орчим улсын Элчин сайд болон олон улсын төлөөлөгчид оролцсон юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны механизмыг байгуулах зорилготой тус хурал нь БНХАУ-ын 10 жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын дараа зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой.
“Бүс ба Зам” сайд нарын III хурлаас “Гамшгийн удирдлага: Аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх ажиллагаа нэгт” уриан дор улс орнуудын онцгой байдал, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нарын хамтарсан тунхаглалыг баталлаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Байгалийн гамшигтай тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд улс орнуудын оршин байгаа газар орноос хамаарахгүйгээр бүс нутаг, олон улс цаашлаад дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа хамгийн чухлыг онцоллоо. Олон улсын хамтын ажиллагаа, түншлэлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах өргөтгөсөн арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Тиймээс салбарын сайд нар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн оролцогч талуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх чармайлт гарган, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан юм.
Мөн “Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын менежментийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмыг Монгол Улс цаашид ч дэмжиж, идэвхтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.