НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн мэдэгдсэнээр Мьянмарт мөргөлдөөний улмаас дүрвэсэн хүмүүсийн тоо хоёр саяд хүрчээ. Тэрээр энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг нээлттэй болгохыг талуудад уриалав.

Шан мужийн гурван үндэстний зэвсэгт бүлэглэл эвсэж Хятадтай хиллэдэг томоохон бүс нутгаас цэрэг, цагдаа нарыг хөөн гаргасан нь Мьянмарын эргэн тойронд байгаа бусад сөрөг хүчний бүлэглэлүүдийг зоригжуулжээ.

Шан мужаас өмнө зүгт орших, Тайландтай хиллэдэг Кайя мужийн ихэнх хэсгийг хэдийнээ хяналтдаа байлгаж байсан угсаатны Каренни босогчид гол хот болох Лойкау руу дайрч, хотын захад орших их сургуулийг хэдийнээ эзэлсэн байна.

Сайн дурынхны батлан хамгаалах хүчин (PDFs) буюу 2021 онд тайван жагсаал цуглааныг хүчээр дарсны дараа орон нутгийн идэвхтнүүдийн байгуулсан зэвсэгт бүлэглэл Шан мужид болсон цэрэг армийн бүтэлгүйтлийн дараа эрх баригч хунтад үргэлжлүүлэн дарамт үзүүлэхийн тулд өөрсдийн дайралтуудыг эхлүүлжээ.

PDF-чүүд Сагаинг мужийн Каулин хотыг эзэлсэн бөгөөд Ирравадди голын эрэг дээрх стратегийн чухал ач холбогдолтой Тигяинг хот руу дайрсан байна. Түүнчлэн Мьянмарын хоёр дахь том хот Мандалай орчимд “PDF”-чүүд маш идэвхтэй байна.

Эрх баригч хунта мөн Энэтхэгтэй хиллэдэг ихэнх хэсэгт хяналтаа алджээ. Угсаатны Чин босогчид өөрсдийн мужид ноёрхлоо тогтоож, саяхан хилийн Рихавдар хотыг эзэлсэн байна.

Өмнө зүгт угсаатны босогчдын хамгийн сайн зэвсэглэсэн бүлэглэлийн нэг болох Араканы арми гал зогсоох хэлэлцээрээ дуусгаад, тэндхийн цэрэг, цагдаагийн пост руу дайрч эхэлжээ.

Мьянмарын зүүн өмнөд хэсэгт орших өөр нэг үндэстний томоохон хүчин болох Карен үндэсний холбоо Тайландын хил хүртэл үргэлжилдэг худалдааны чухал зам дагуух цэргийн байрлалын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлжээ. Мөн хамгийн өмнөд муж болох Танинтаригийн арми руу тогтмол дайралт хийж байна.

Эдгээр бүлэглэлүүд армитай харьцуулахад бага зэвсэгтэй боловч эсэргүүцлийн цар хүрээ өргөн байгаа нь Мьянмарын цэргийн удирдагчдад маш их дарамт болж байна. Мөн цэргүүд бууж өгөх, эсвэл тулалдаанаас зугтах явдал их гарч байгаа ба цаашид ийм тохиолдол нэмэгдэж магадгүй байна. 

Гурван жилийн өмнө засгийн эрхийг булаан авсан цэргийн дэглэм нуран унана гэдэгт хэн ч итгэхгүй байгаа ч сөрөг хүчин энэ эрчээрээ дайралтаа үргэлжлүүлбэл хунта хэлэлцээр хийхийг санал болгож магадгүй юм.

Эх сурвалж: BBC

#Хунта, #Мьянмарын мөргөлдөөн, #зэвсэгт бүлэглэл, #цэргийн дэглэм,