Хятадын хойд хэсэгт байрлах Шаньси мужийн оффисын барилгад гал гарсны улмаас 26 хүн амь үрэгдсэн талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.

Гал орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагийн орчимд Лулян хотын дөрвөн давхар байшинд гарсан байна.

Барилгаас олон арван хүнийг нүүлгэн шилжүүлж, 63-ийг нь эмнэлэгт хүргэжээ.

Гал унтраах ажиллагаа үргэлжилсээр байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Шаньси бол тус улсын хамгийн том нүүрс олборлогч муж бөгөөд гал гарсан барилга нь Ёнжү гэх нүүрсний үйлдвэрт харьяалагддаг байжээ.

Аюулгүй байдлын стандарт сул, хэрэгжилт муу зэргээс үүдэн Хятадад үйлдвэрлэлийн осол, цаашлаад галтай холбоотой ослууд их тохиолддог.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Бээжин хотын эмнэлэгт гал гарсны улмаас 29 хүн амь насаа алдсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард баруун хойд Инчуан мужид шарсан махны ресторанд дэлбэрэлт болсны улмаас 31 хүн амиа алдсан билээ.

Эх сурвалж: BBC

#Гал түймэр, #хятад улс, #Шаньси муж,