-Хэвлэлийн хурал-
ЦЕГ-аас цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, алба хаагч энэ хэрэгт холбогдсон гэх мэдээллийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагаас 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар 204 хэрэг бүртгэлийн хэргийг шалгаж байна. Бид "Хяналт-1" болон "Хяналт-2" гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулж, олон арга хэмжээг зохион байгуулсан гэлээ.

#live, #Цагдаагийн ерөнхий газар,