Европын Холбоо нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Оросын эсрэг 12 дахь хориг арга хэмжээний асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд Еврокомисс ээлжит хориг арга хэмжээнийхээ багцад алмазын импортыг оролцуулахаар санал болгов.

Их долоо”-ийн бүлэг мөн уг хоригийг хэлэлцэж байгаа аж.

2022 оноос эхэлсэн Европын холбооны хориг Оросын нүүрс, хий, алт, архи, түрсийг хүртэл хамарсан боловч тус улсын зүүн хойд нутгаас олборлосон алмазыг дэлхийн өнцөг булан бүрт ашигласан хэвээр байна.

Орос бол Сибирийн мөнх цэвдгийн доорх олон зуун уурхайгаас алмаз олборлодог томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн алмазын нийлүүлэлтийн гуравны нэг нь эндээс гардаг.

Бельги улс дэлхийн алмаз эрдэнийн нийслэл гэгддэг Антверпен хотоо хамгаалахыг эрмэлзэж байсан тул ЕХ өнөөг хүртэл уг хоригоос зайлсхийж ирсэн юм.

Уг боомт хот нь XV зуунаас хойш алмазын төв байсаар ирсэн. Дэлхий даяар олборлосон бүх барзгар алмазын 80 гаруй хувь нь энд худалдаалагддаг ба дайны өмнө үүний дөрөвний нэг нь Оросоос ирдэг байв.

Гэвч мөнгөний дийлэнх нь Кремль рүү шууд урсдаг тул Оросоос алмаз импортлох нь ёс зүйгүй гэж шүүмжлэгчид удаан хугацааны турш эсэргүүцсэн.

Оросын алмаз эрдэнийн 90 гаруй хувийг “Alrosa” хэмээх ганц компани үйлдвэрлэдэг ба компанийн ихэнх хувьцаа Оросын төрийн байгууллагуудын эзэмшилд байдаг.

АНУ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросоос барзгар алмаз импортлохыг хориглож, 2023 оны эхний хагаст 1.9 тэрбум долларын орлого “Alrosa”-ийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

Еврокомиссын санал болгож буй хоригийг ЕХ-ны 27 гишүүн орон ирэх долоо хоногт хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргана.

Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #Оросын алмазны импорт, #Оросын эсрэг хориг арга хэмжээ,