“Титаник” хөлгийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан оройн хоолны цэс дуудлага худалдаагаар 102,000 долларын үнэд хүрчээ.
Толбо болсон, зарим үсэг нь арилсан цэс нь 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө “Титаник” хөлөг живэх үед Хойд Атлантын далайд унасан байх магадлалтай гэж дуудлага худалдааг явуулсан Британийн “Henry Aldridge and Son Ltd” компани үзэж байгаа юм.
Уг цэс нь Белфастын Квинстаун хотоос хөдөлсний дараа “Титаник” дээр барьсан анхны оройн зоогийнх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн чинээлэг зорчигчид хөлөг дээр хэрхэн тансаглаж байсныг илтгэх аж.
Дөрөвдүгээр сарын 11-ний оройн хоолны цэсэнд хясаа, тунхуутай цөцгий болон цоорын нухаштай үхрийн нурууны мах, чангаанзны Бордалоу (нэг төрлийн тарт) болон Виктория пудинг зэрэг амттан багтсан байжээ.
“Титаник”-тай холбоотой эд зүйлсийн цуглуулагч нар болон музейнүүдтэй зөвлөлдсөний эцэст тухайн үдшийн нэгдүгээр зэрэглэлийн оройн хоолны цэс үүнээс өөр байхгүйг тогтоосон байна.
Бямба гарагт болсон дуудлага худалдаагаар мөн хөлгийн сүйрлээс амьд үлдсэн нэгний аврах завинд дулаацахын тулд нөмөрч байсан дөрвөлжин хээтэй хөнжлийг 117 мянган ам.доллароор худалджээ.
Далайн усанд живж, нас барсан хоёрдугаар зэрэглэлийн зорчигч болох Оросын цагаач Синай Канторын халаасны цаг дуудлага худалдаагаар 119 мянган ам.доллароор үнэлэгдсэн байна. Энэ нь бямба гарагийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй зүйл болжээ.
Эх сурвалж: ABC

#дуудлага худалдаа, #Титаник хөлөг, #оройн хоолны цэс,