Мьянмарын цэргийн хунта 2021 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авснаасаа хойших хамгийн том сорилттой тулгараад байна.
Аравдугаар сарын 27-нд үндэстний цөөнхийн гурван хүчин нэгдэж цэргийн хунта руу довтолсон бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн хот суурин, 100 гаруй цэргийн постуудыг эзлэн авчээ. Даваа гарагт Мьянмарын үндэстний цөөнхийн босогчид дахин хамгаалалтын пост руу дайрснаар мөргөлдөөн хоёр шинэ фронтод ширүүсэж, олон мянган хүн аюулгүй байдлыг эрэлхийлэн хөрш Энэтхэг рүү дүрвэсэн байна.
Цэргийн хунтагаас томилогдсон ерөнхийлөгч бослогод үр дүнгүй хариу өгснөөс болж Мьянмарт задрах аюул нүүрлээд байгааг өнгөрсөн долоо хоногт анхааруулсан. Харин генералууд нь үндэстний цөөнхийн босогчдыг “террористууд” хэмээн нэрлэсэн юм.
Босогчдын гурван бүлэглэлийн нэг, Мьянмарын баруун хэсэгт орших Ракхайн мужид өөртөө засах эрхийн төлөө тэмцэж буй Араканы арми (АА) хоорондоо 200 км зайтай Ратедаунг болон Минбя мужид байрлах постуудыг эзлэн авснаа өнөөдөр мэдэгдэв.
Босогчид мөн Энэтхэгтэй хил залгаа Чин мужид байрлах хоёр цэргийн хуаранд халдсан гэж Энэтхэгийн албаны хүн болон халдлагын талаар мэддэг хоёр эх сурвалж мэдээлжээ.
Мьянмарын хилийн албаны мэдэгдсэнээр мөргөлдөөний улмаас 5,000 орчим хүн Энэтхэгийн Мизорам муж руу дүрвэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Мьянмар улс, #мөргөлдөөн, #цэргийн хунта, #үндэсний цөөнхийн босогчид,