Кенийн засгийн газраас 10 жилийн дотор 15 тэрбум мод тарих зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 13-ыг 100 сая мод тарих өдөр болгон зарласан байна.
Байгаль орчны сайд Сойпан Туяа энэхүү өдрөөр “Кенийн хүн бүр уг санаачилгад гар бие оролцох боломжтой” гэж мэдэгджээ.
Нэг өдрийн дотор 100 сая мод тарихын тулд Кенийн иргэн бүр дор хаяж хоёр суулгац тарих шаардлагатай болж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд мод үржүүлгийн газруудад 150 сая орчим суулгацыг бэлтгэсэн байна. Эдгээрийг зориулалтын нийтийн эзэмшлийн талбайд тарих зорилгоор Кенийн иргэдэд үнэ төлбөргүй өгөх гэнэ.
Гэхдээ үүний хажуугаар Кеничүүдийг дор хаяж хоёр суулгац худалдаж аваад өөрсдийн эзэмшлийн газар дээр тарихыг уриалсан байна.
Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто тус улсын зүүн хэсэгт орших Макуэни хотод болж буй арга хэмжээг удирдаж байгаа бол засгийн газрын сайд нар мужийн захирагч нартай хамт үйл явцыг удирдан явуулахаар бусад бүс нутгуудад томилогджээ.
Эрх баригчид хувь хүн, байгууллагуудын тарьсан ургамлын төрөл зүйл, тарьсан тоо, огноо зэргийг бүртгэж, интернэт аппликейшнээр дамжуулан хянаж байхаар төлөвлөсөн байна. “Jaza Miti” аппликейшн нь мөн тухайн газрын онцлогт тохирсон модны төрөл зүйлийг санал болгох зэргээр хүмүүст тусална гэж Байгаль орчны яам мэдэгдэв. Ням гарагийн байдлаар аппликейшнд хоёр сая бүртгүүлсэн байна.
Кеничууд мод тарих санаачилгыг өргөнөөр сайшааж байгаагийн зэрэгцээ зарим хүндрэл бэрхшээлийг ч онцолж байна.
Байгаль орчныг хамгаалагч Тереза Мутони нийгмийн доод давхаргын хүмүүсийн идэвх оролцоог дэмжихэд төдийлөн ач холбогдол өгөөгүйг тэмдэглээд, засгийн газар хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоогоогүй ч мод тарих ажлыг дэмжиж байгааг шүүмжилжээ.
Гэсэн ч Байгаль орчны сайд энэхүү санаачилгыг хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохоос гадна ган гачиг, үерийн гамшигтай тэмцэхэд чиглэсэн “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээ” гэж мэдэгдсэн байна.
Мод тарих нь тусгай амралтын өдрүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд арванхоёрдугаар сард борооны улирал дуусах хүртэл 500 сая мод тарина гэж төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC

#Уур амьсгалын өөрчлөлт, #Кени, #мод тарих өдөр,