Ирэх арван жилд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлж, нүүрснээс татгалзах тухай хэлэлцээрийг 60 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Эдгээр улсуудыг Европын холбоо, АНУ, Арабын Нэгдсэн Эмират улс тэргүүлж байгаа аж.

Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 12-ны хооронд Дубайд зохион байгуулагдах НҮБ-ийн цаг уурын асуудлаарх COP28 уулзалтын үеэр дэлхийн удирдагчид уг амлалтыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалжийн хэлснээр Нигери, Өмнөд Африк, Вьетнам зэрэг хөгжиж буй томоохон эдийн засагтай орнууд, Австрали, Япон, Канад зэрэг хөгжингүй орнууд, Перу, Чили, Замби, Барбадос зэрэг бусад орнууд амлалтад нэгдэхээ албан ёсоор илэрхийлсэн байна.

Хэлэлцээрийн төсөлд дурдсанаар гарын үсэг зурсан орнууд 2030 он хүртэл жил бүр дэлхийн эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж 4% болгох үүрэг хүлээх гэнэ.

Мөн төсөлд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсээр ажилладаг шинээр цахилгаан станцууд байгуулах төслүүдэд санхүүжилт олгохоо зогсоох зэрэг “нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар бууруулах” заалт багтсан байна.

Албаны хүмүүсийн хэлснээр Хятад, Энэтхэг амлалтад нэгдэхийг хараахан зөвшөөрөөгүй ч хэлэлцээр нэлээд ахицтай байгаа гэв.

Эрдэмтэд дэлхийн уур амьсгалын илүү ноцтой өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр эрчим хүчийг хурдацтай өргөжүүлэх, эрчим хүчний салбарт хурмал түлшний хэрэглээг хурдан бууруулах хоёр арга хэмжээг чухал ач холбогдолтой гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#сэргээгдэх эрчим хүч, #Уур амьсгалын өөрчлөлт, #COP28,