-Хэвлэлийн хурал-
БОАЖЯ-ны арваннэгдүгээр сарын хэвлэлийн хурал боллоо.
БОАЖ-ын Сайдын санаачилгаар сар бүрийн эхэнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг “Хэвлэл мэдээллийн бага хурал”-аар дараах асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР:
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд болон өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр хийгдэх ажил,
ЦУОШГ: Арваннэгдүгээр сарын 09-ний өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 36.0 см, Өндөрширээт 24.0 см, Увсын Малчин 21.0 см, Увсын Түргэн, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Могод 19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Мөн 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий мэдээллийн тухай;
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР: Тус яам нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан иргэд, хуулийн этгээдэд шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлсэн тухай;
САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР:- Салбарын хэмжээнд 2023 оны 10 дугаар сард 196 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 124 гомдол мэдээллийг шийдвэрлэж 36 гомдолд зөрчлийн хэрэг нээж өнөөдрийн байдлаар 14 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 153 иргэн, аж ахуйн нэгжид 120.200.0 мянган төгрөгийн торгууль оногдуулснаас 77.250.0 мянган төгрөг буюу (64.27%) төлөгдсөн байна. Мөн 66 иргэн, аж ахуйн нэгжид 518.125.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулсан тухай;
ЗГХА, ОЙН ГАЗАР: Энэ жил улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудын бүртгэл, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Тооллогоор улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллагууд нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62,978,816 /жаран хоёр сая есөн зуун далан найман мянга найман зуун арван зургаан/ ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин үзүүлэлт болно. үүнээс дүгнэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой байна.
ЗГХА, УСНЫ ГАЗАР: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэж заасан байдаг. Улсын төсөвт 2020 оноос хойш 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 4.71 тэрбум төгрөг төвлөрсөн байна гэх мэт мэдээллийг хүргэв.
Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох , Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, ЗГХА, Усны газрын дарга З.Батбаяр, ЗГХА, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал нар мэдээлэл өглөө.

#live, #БОАЖЯ, #Ерөнхийлөгч, #Тэрбум мод,