Оросын Украинд эхлүүлсэн дайныг эсэргүүцэж, супермаркетын барааны үнийн шошгыг мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан суртал ухуулгаар сольсон Оросын зураачийн шүүх хурал лхагва гарагт болжээ.

2022 оны гуравдугаар сарын 31-нд зураач, хөгжимчин 33 настай Александра Скочиленко нь Санкт-Петербург хотын нэгэн супермаркетад барааны үнийн шошгыг “цэргийн тусгай ажиллагаа”-ны эсрэг суртал ухуулгаар сольсон юм. 

Тухайн оны дөрөвдүгээр сарын 11-нд дэлгүүрийн ажилтан түүний үйлдлийн талаар гомдол гаргасны дараа Скочиленког саатуулж байв.

Лхагва гарагт улсын яллагч Александр Гладышев Санкт-Петербург хотын шүүхээс түүнийг найман жил хорих, гурван жил интернэт ашиглахыг хориглох ялаар шийтгэхийг хүссэн байна.

Прокурор түүнийг “Орос Холбооны эсрэг улс төрийн үзэн ядалт”-ын улмаас онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Скочиленког Оросын армийн талаар санаатай худал мэдээлэл тараасан зүйл ангиар шүүж байгаа ба энэ хэрэгт 10 хүртэлх жилийн хорих ял, зарим тохиолдолд 15 жилийн хорих ял оногдуулдаг байна.

Орос улс өнгөрсөн жил Украин руу цэргээ оруулсныхаа дараа эсэргүүцэгчдийн тухай хуулиа чангатгасан бөгөөд Путиний хэлснээр тус улс барууны эсрэг “оршин тогтнолын төлөөх тэмцэлд түгжигдсэн” энэ үед Москва шүүмжлэгчдийг хүлээн зөвшөөрч боломгүй хагалан бутаргагчид гэж харах болсон.

Олон улсын “Amnesty International” байгууллага Скочиленког хүчирхийлэл үйлдээгүй, сурталчлаагүй, зөвхөн хэн байсныхаа төлөө, юунд итгэдэг вэ гэдгээсээ болж шоронд хоригдсонүзэл санааны хоригдол” гэж нэрлэжээ.

Түүнийг асуудалд оруулсан таван ширхэг дуураймал үнийн шошгын нэг нь Ерөнхийлөгч Путинийг худалч хэмээн буруутгасан агуулгатай байсан бол өөр нэг дээр нь “Миний элэнц өвөө Оросыг фашист улс болж, Украин руу довтлоосой гэсэндээ Аугаа эх орны дайнд дөрвөн жил тулалдаагүй юм” гэж бичсэн байжээ.

Уг хэргийн дараагийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 13-нд болно.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #шүүх хурал, #Украины дайныг эсэргүүцэгч, #Александра Скочиленко,