Мягмар гарагт Мексикийн конгресс Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн асуудлаарх хоёр дахь сонсголоо зохион байгууллаа.
Уг сонсголын үеэр судлаачид өмнөх сонсголын үеэр дэлгэсэн гурван хуруутай муммиг жинхэнэ гэж зарласан ч конгресс үүнийг харь гаригийнх гэдгийг батлахаас татгалзжээ.
Есдүгээр сарын 13-нд болсон Үл Мэдэгдэх нисдэг биетийн асуудлаарх конгрессын анхдугаар сонсголын үеэр Мексикийн сэтгүүлч, Үл мэдэгдэх нисдэг биет сонирхогч Хайме Мауссан хоёр дээж танилцуулсан бөгөөд Перу улсын Наска орчмоос олдсон занданшуулсан шарилыг дэлхий дээрх ямар ч амьдралтай холбоогүй гэж мэдэгдсэн юм.
Түүний илтгэлийг олон мэргэжилтнүүд шүүмжилсэн бөгөөд муммиг хуурамч байх магадлалтай гэж үзэж байв.
Мягмар гарагийн хуралдаан дээр Мауссан тэдгээрийг хуурамч биш гэдгийг нотлохын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийг авчирчээ. Тэд бүгд цогцсыг жинхэнэ, нэгэн цагт амьд организм байсныг баталсан байна.
Ика дахь Сан Луис Гонзага үндэсний их сургуулийн антропологич Рожер Зунига судлаачид ижил төстэй таван дээжийг дөрвөн жилийн турш судалсан болохыг тэмдэглээд, жинхэнэ болохыг нь баталжээ.
Тэрээр цааш нь “Эдгээр амьтдын бие бялдар, биологи үүсэхэд хүний оролцоо огт байгаагүй” гэдгийг хэлсэн ч гарал үүслийг нь мэдэхгүй гэж мэдэгдсэн байна.
Зунига сонсголын үеэр түүнтэй ижил дүгнэлт гаргасан их сургуулийн 11 судлаачийн гарын үсэг зурсан захидлыг танилцуулав.
Гэсэн ч энэ нь цогцсыг “харь гаригийнх” гэдгийг батлахгүй болохыг уг захидалд тодорхой бичсэн байна.
Мягмар гарагт эрх баригч Морена намын Конгрессын гишүүн Сержио Гутиеррес Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх бүх мэдээллийг олон нийтэд ил болгохын тулд Мексикийн хуульд өөрчлөлт оруулахыг уриалжээ.
Аргентины мэс засалч Селестино Адольфо Пиотто шинжилгээний хариу болон цогцосны зургийг нягтлан үзсэнийхээ дараа тэдгээрийг өнөөгийн хүний хувьсан өөрчлөгдсөн хувилбар байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Сонсголын үеэр Мексикийн рэппер Клаудио Ярто мөн Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг өөрийн нүдээр харснаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#перу, #үл мэдэгдэх нисдэг биет, #харь гарагийн биет, #Мексикийн конгресс, #Хайме Мауссан,