Хорт хавдар нь хүний амьдралын бүх үед тохиолдох бөгөөд ямар ч эрхтнийг гэмтээх чадвартай эмгэг юм. Хүний бие 200 гаруй төрлийн 37.2 их наяд эсээс бүтдэг ба эс тус бүр нь өөрийн гэсэн амьдрах хугацаатай байдаг. Өдөр бүр хүний биед тодорхой тооны эс үхэж мөн ижил тооны эс нөхөн төлжиж бий болдог. Харин өдөр бүр мөхөж байх ёстой эс мөхөлгүй үлдсэнээр хүний биед хортой хавдар үүсгэдэг байна. Хортой хавдрын эсийн энерги зарцуулалт энгийн эстэй харьцуулахад 200 дахин их байдаг нь өвчтөний бие турж эцэх, богино хугацаанд амьдрах чадвараа алдах эрсдэлүүдийг бий болгодог.
Жил бүр дэлхий дахинд 0-19 насны 400,000 гаруй мянган хүүхэд хорт хавдраар оношлогддог. Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жил бүр 100 гаруй хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Энэ дунд цусны болон тархины хорт хавдар, зөөлөн эдийн хавдар, лимфоа буюу булчирхайлаг эсийн гаралтай хавдрууд зонхилон тохиолддог аж. Нийт 16 төрлийн хорт хавдар байдаг ба түүн дотроо 100 гаруй нарийн түвшний хорт хавдраар хүүхдүүд өвдөх эрсдэлтэй.
Эдгээр үзүүлэлтүүд нь хорт хавдар залуужиж байгааг баталж буй. Насны ангиллын хувьд 2017 оны байдлаар хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 40 хувийг 0-4 насныхан, 25 хувийг 5-9 насныхан, 19 хувийг 10-14 насныхан, 17 хувийг 15-19 насныхан эзэлж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт 80 гаруй хувь байдаг бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 15-45 хувийг эзэлдэг. Хөгжиж буй орнуудад эдгэрэлтийн хувь бага байдаг нь хэд хэдэн зүйлээс шалтгаална. Тухайлбал, оношилгоо дутмаг, буруу болон хожуу оношилгоо, эмчилгээ тасалдах, гаж нөлөөний хордлого, хавдрын дахилт зэрэг шалтгаанууд эзэлдэг.
Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгсдийнхээс юугаараа ялгаатай вэ?
Хүүхдийн хорт хавдар нь насанд хүрэгчсдийнхээс ялгаатай байдаг. Учир нь хүүхдийн хорт хавдрын дийлэнх хувийг тодорхойгүй шалтгаан эзэлдэг бөгөөд 5 гаруй хувийг хүрээлэн буй орчин болоод амьдралын хэв маягаас шалтгаалдаг байна. Үүний зэрэгцээ хромосом, генийн гажигтайгаар хорт хавдар үүсэх магадлалтай. Түүнчлэн бага насанд илрээгүй ч хүүхэд том болсны дараагаар ямар нэгэн гэмтэл авсны улмаас суурь хавдар сэдрэх эрсдэлтэй байдаг байна.
Хүүхдийн хорт хавдар эрт оношлогдсон тохиолдолд хавдар жижиг хэмжээтэй, тархалт бага байдаг учраас мэс заслаар авах, түүний дараах эмчилгээ нь сайн үр дүнг өгөх боломжтой. Хавдрын нэг аюултай тал бол хүний биеийн хаана ч аль ч хэсэгт үүсэх чадвартай байдаг. Үүнээс хамаарч илрэх онцлог, үе шат, төрлөөс хамаараад эмчилгээний сонголтууд өөр өөр байх юм. Түүнчлэн тухайн хавдрын тархалт, үе шатаас хамааран амьдрах чадамжийг хэлэлцэж эхэлнэ.
Хорт хавдар удамшдаг уу?
Хорт хавдар нь удамших боломжтой өвчин юм. Хүний удамшлын мэдээлэл хадгалдаг хромосом дотор хавдрын ген оршиж байдаг ба таны генд байж болох тэр хавдрын мэдээллийг идэвхжүүлэх зан үйлээс зайлсхийх шаардлагатай байна.
Хэдийгээр хорт хавдрын тархалт өндөр байдаг ч тэдгээрийн 5-10% нь л удамшлын шинж чанартай байдаг байна. Энэхүү удамшлын хорт хавдрын генийг эцэг эхийн аль нэгээс өвлөж авсан тохиолдолд доорх тодорхой төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
Удамшлын шинж чанартай хорт хавдрууд:
-Хөхний хорт хавдар
-Бүдүүн гэдэсний хорт хавдар
-Түрүү булчирхайн хорт хавдар
-Өндгөвчний хорт хавдар
-Умайн хорт хавдар
-Меоанома (арьсны хорт хавдрын нэг төрөл)
-Нойр булчирхайн хорт хавдар.