Өмнөд Солонгосын эрх баригчид улс даяар түгшүүр төрүүлж буй бясааны тархалтыг зогсоохын тулд 500 сая вон буюу 383,000 ам.доллар зарцуулахаар болж, хортон шавжтай тэмцэх баг байгуулсан байна.
1960-аад онд Өмнөд Солонгост орон даяар устгалын кампанит ажил явуулснаар бясааг бүрэн устгасан гэж үзэж байв.
Гэвч есдүгээр сард тус улсын баруун өмнөд хэсэгт орших Дэгү хотын их сургуульд бясаа илэрснээс хойш жуулчдын буудалладаг газрууд, нийтийн саун зэрэг хэд хэдэн газарт бясаа үзэгджээ.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар нийслэл Сөүл болон Бусан, Инчон хотын дор хаяж 17 газарт бясааны халдвар бүртгэгдсэн байна.
Шавжнаас айсан Өмнөд Солонгосын зарим иргэд кино театр, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхээс зайлсхийж байгаа аж.
Хэдийгээр бясаа нь өвчин үүсгэдэггүй ч хазуулсан тохиолдолд хүчтэй загатнадаг. Загатнаа арилгахын тулд маажих нь шарх үүсгэх эрсдэлтэй бөгөөд энэ нь цаашлаад халдвар авах, сорвижих үндэс болдог байна. Уг далавчгүй хортон шавж нь ихэвчлэн ор дэр, зөөлөн буйдан эсвэл аливаа хатуу гадаргууд үүссэн ан цав зэрэгт үүрлэдэг.
Сөүл хотын эрүүл мэндийн төвүүдэд бясаанд хазуулсан, эмнэлгийн зөвлөгөө авах гэсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн байна.
Хотын захиргаа зочид буудал, халуун усны газар зэрэг 3,200 орчим үйлчилгээний байгууламжийн ариун цэврийн нөхцөлийг шалгахаар төлөвлөсөн бөгөөд мэргэжилтнүүдтэй уулзаж, хортон шавжтай тэмцэх шилдэг туршлагын талаар хэлэлцэхээр болжээ.
Мөн хот даяар метроны суудлыг тогтмол халуун уураар ариутгаж, даавуун бүрээсийг өөр материалаар солихоор төлөвлөж байгааг орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Тус улсаас гадна Франц, Их Британи зэрэг Европын орнууд бясааны тархалттай тэмцэж байна.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #сөүл, #бясаа, #бясааны тархалт,