УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн өнөөдрийн хурлаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Гэвч 10 хувийн нэмэгдэл нь бага тэтгэвэр авагч буюу 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд бага нэмэгдэхээр байгаа тул нэмэх нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд гаргасан. Манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь нь бага тэтгэвэр авч байна.
Ингээд нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн бодит тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх санал гаргасныг бүлгийн гишүүд дэмжлээ. 100 мянган төгрөгөөр нэмэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо.
Мөн Эрүүгийн хуулий нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хүн санаатайгаар алах, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандагсүрэн, Ажлны хэсэг хоёр удаа хуралдсан. Гол өөрчлөлт нь:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад нь шууд хорихгүй Зөрчлийн хуулиар жолоодох эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна. Хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хорих ял оноох заалтыг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ" гэлээ.

#live, #МАН, #УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ,