-ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД-

Шим тэжээлээр баялаг гэдэг нь аманд орох халбага хоол бүр боломжит хамгийн их хэмжээний шим тэжээл агуулсан гэсэн утгатай. Тэгвэл шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэхийн тулд жимс, ногоо, уураг болон бүхэл үр зэрэг эрүүл хүнсэнд анхаарлаа хандуулаарай. Эрчүүд өдөр тутамдаа илүү ихээр авах хэрэгтэй дөрвөн шим тэжээлийг доор тайлбарлалаа.

Эслэг

Ихэнх эрчүүд өдөрт авах шаардлагатай 38 г эслэгийн ердөө тал хувийг л авдаг. Эслэгийн агууламж өндөртэй хоол хүнс нь цатгалан мэдрэмжийг авахад тусалдаг тул жингээ барихад тустай. Түүнчлэн уусдаг эслэг нь цусан дахь холестерины түвшнийг бууруулж, зүрхийг хамгаалдаг. Эслэгийн агууламж өндөртэй, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжих дараах хүнсийг хэрэглээрэй. Үүнд:

  • Шош
  • Жимс (жимсгэнэ, чавга)
  • Ногоо (брокколи, лууван)
  • Бүхэл үр (овьёос, арвай)

Магни

Магни нь шууд утгаараа бие махбод дахь зуу зуун үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог эрдэс бодис юм. Магни агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл магнигаар баялаг хоол хүнс идсэнээр та яс болон зүрхнийхээ хэвийн байдлыг дэмжих болно. Навчит ногоо, самар, бүхэл үр зэрэг нь магнигийн сайн эх үүсвэрүүд юм.

Кали

Маш олон эрчүүд мэдрэл, зүрх, булчингийн үйл ажиллагаанд чухал калийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Энэхүү эрдэс бодис нь жимс, ногоо болон сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд цусны даралтыг хэвийн хэмжээнд барихад тустай. Танд санал болгох калигаар баялаг хүнсийг доор жагсаая. Үүнд:

  • Тарвас
  • Улаан лооль
  • Авокадо
  • Гадил жимс
  • Шош
  • Навчит ногоо

D амин дэм

Яс болон дархлааны тогтолцоог бэхжүүлэх D амин дэмийг илүү ихээр хэрэглээрэй. D амин дэмийг баяжуулсан сүүн бүтээгдэхүүн, өөхтэй загас, өндөгний шар болон далайн бүтээгдэхүүнээс авах боломжтой. 7 хоногт хэд хэдэн удаа, багахан хугацаагаар наранд гарах нь D амин дэмийг авах өөр нэгэн арга юм. Далайн хүнс сонгохдоо өөх тос болон илчлэг багатайг, гэхдээ зүрхний үйл ажиллагааг дэмжих омега-3 тосны хүчил агуулсан хүнс сонгоорой. 7 хоногт дор хаяж хэдэн удаа далайн хүнс идэх хэрэгтэй.

#эрчүүдийн эрүүл мэнд,