Чечений удирдагч Рамзан Кадыровын 15 настай хүү Адам Кадыров нь эцгийнхээ аюулгүй байдлын албаны даргын албан тушаалд томилогдсон тухай Чечений аюулгүй байдлын дээд алба ням гарагт мэдэгджээ.
Есдүгээр сард эцэг Кадыров нь Коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдаж буй хоригдлыг цохиж, өшиглөж буй Адамын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа Кремлийн талыг баримтлагч зарим хүмүүс бага Кадыровыг шүүмжилсэн юм.
Харин Путиний холбоотон Кадыров тэр үед хүүгээрээ бахархаж, Адамыг “нэр төр, нэр хүнд, шашин шүтлэгээ хамгаалах үзэл санааг” олж авсных нь төлөө хүндэлж байгаагаа мэдэгдэж байв.
Тэгвэл Кадыровын аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын нэг Замид Чалаев Адамыг Чечений удирдагчийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар буюу Кадыровын ахлах бие хамгаалагчаар томилогдсоныг мэдэгдсэн байна.
Чечений удирдагчийн холбоотнууд энэ сард 16 нас хүрч буй Адамын эр зоригийг өндрөөр үнэлж, томилгоонд нь баяр хүргэжээ.
“Би Адам Кадыровыг Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүний аюулгүй байдлын албаны чухал албан тушаалд томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна!” гэж бүс нутгийн Үндэсний бодлого, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн яамны сайд Ахмед Дудаев “Telegram”-аар дээр мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Адамыг эрэлхэг, зоригтой эх оронч бөгөөд ямагт шашин шүтлэгийнхээ төлөө зогсоход бэлэн хүн гэдгээ нотлон харуулсан гэж тэмдэглэжээ.
“РИА” агентлагийн мэдээлснээр Кадыровын хүү аравдугаар сард Чечений баатар цолоор шагнагдсан байна.
Эх сурвалж: Reuters

#Рамзан Кадыров, #Чечень, #Адам Кадыров,