“Blackpink” хамтлагийн гишүүн Лизагийн “Weibo” сошиал медиа платформ дахь хаяг хаагджээ. Платформын дүрэм журмыг зөрчсөн гэсэн гомдлын дагуу хаягийг хаасан гэж “Weibo” мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Үүнийг түүний “Crazy Horse” шөнийн клубт үзүүлсэн үзүүлбэртэй нь холбоотой байж магадгүй гэж олон хүн таамаглаж байна.

Саяхан Лиза кабарегаараа алдартай Парисын “Crazy Horse”-д таван удаа тоглосон юм.

Бүжигчид нь ихэвчлэн ил задгай, зарим тохиолдолд ямар ч хувцасгүйгээр үзүүлбэр үзүүлдэг бөгөөд өмнө нь Бейонсе, Кайли Миноуг зэрэг алдартнууд тайзан дээр нь үзүүлбэр үзүүлж байжээ.

“Crazy Horse”-д үзүүлбэр үзүүлээгүй “Blackpink”-ийн бусад гурван гишүүн болох Жисү, Женни, Розэ нарын “Weibo” хаяг хаагдаагүй хэвээр байна.

Лизагийн Хятад дахь зарим шүтэн бишрэгчид болон сошиал медиа хэрэглэгчид цаашид уран бүтээлчийн үзүүлбэрүүд илүү увайгүй, ёс зүйгүй болох вий гэсэн болгоомжлолыг илэрхийлж байсан нь хязгаарлалт хийхэд хүргэсэн байж магадгүй юм.

Лизагийн “lalalalisa_m” хэрэглэгчийн нэр “user7330454276” болж, найман сая дагагчийнх нь жагсаалт алга болжээ.

Түүний “Baidu” дахь фен клубт харьяалагддаг хаяг мөн хаагдсан байна.

Үүний зэрэгцээ, есдүгээр сарын сүүлээр Парист болсон Лизагийн шоуг үзсэн Хятадын хоёр жүжигчин Анжела бэйби, Жан Жиани нарын нийгмийн сүлжээн дэх хаягт хязгаарлалт тавьжээ.

Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлаг нь 2016 онд байгуулагдаж, маш богино хугацаанд хамгийн алдартай К-поп хамтлагуудын нэг болж байв. 

Тайланд гаралтай Лиза “Instagram” дээр 98 сая дагагчтай, сошиал сүлжээний супер од юм.

Эх сурвалж: BBC

#Blackpink, #Лиза, #Crazy Horse, #Weibo, #кабаре шоу,