Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох олон улсын гэрээг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зуржээ. 

Хууль тэр даруй хүчин төгөлдөр болсон бөгөөд Орос улс өнөөдрөөс эхлэн уг гэрээний заалтыг биелүүлэх шаардлагагүй болсон байна.

Энэ нь Оросын байр суурийг АНУ-тай ижил түвшинд авчрах зорилготой алхам болохыг Кремль өмнө нь мэдэгдэж байсан. 1996 оны гэрээнд Орос, АНУ хоёулаа гарын үсэг зурж, Москва 2000 онд соёрхон баталсан ч Вашингтон хэзээ ч гэрээг соёрхон батлаагүй юм.

Хэдийгээр Орос улс гэрээг цуцалж байгаа ч Вашингтон цөмийн туршилт хийхээс нааш туршилтаа сэргээхгүй гэж Москва мэдэгдсэн байна. Мөн Орос улсын цөмийн байр суурь өөрчлөгдөхгүй, цөмийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хуваалцахаа зогсоохгүй гэж мэдэгджээ. 

Оросын аюулгүй байдлын зарим шинжээчид болон хууль тогтоогчид барууныханд анхааруулга болгох үүднээс цөмийн бөмбөг туршихыг уриалсны дараа Путин цөмийн туршилтыг сэргээх эсэх талаар хэлэхэд бэлэн биш байгаагаа аравдугаар сард мэдэгдсэн.

Хэрэв Орос туршилтаа сэргээвэл цөмийн гамшгийн шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж барууны шинжээчид болгоомжилж байна.

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Орос улс цөмийн туршилт хийгээгүй. Хамгийн сүүлд ЗХУ 1990 онд, АНУ 1992 онд туршилт хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #Орос Улс, #Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ,