Австрали санал ирүүлээгүй тул 2034 оны эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Араб зохион байгуулахаар болжээ.

Мягмар гарагт ФИФА-ийн хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа болохоос хэдхэн цагийн өмнө Австралийн хөл бөмбөгийн холбоо оролцохгүй гэсэн шийдвэрээ зарласан байна.

Ингээд тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлсэн цорын ганц улс болох Саудын Араб зохион байгуулагчаар тодорчээ.

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Мексик, Канад улсад болно.

2030 оны тэмцээнийг Марокко, Португал, Испани улс хамтран зохион байгуулах бөгөөд зарим тоглолтууд Аргентин, Парагвай, Уругвай улсад болно.

2034 оны тэмцээний хувьд, ФИФА зохион байгуулах эрхийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад өгөхөөр төлөвлөөд байсан юм. ФИФА-ийн шийдвэрийн дараа Саудын Араб оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бол Австрали мөн өрсөлдөх сонирхлоо илэрхийлээд байв.

Азийн Хөл бөмбөгийн Холбооны дэмжлэгийг үл харгалзан Саудын Араб зохион байгуулагчаар сонгогдсон нь ихээхэн маргаан дагуулах магадлалтай байна.

Хүний эрхийн асуудал, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцсон явдал, үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, Йемений дайн зэрэг нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж ирсэн. 

Ялангуяа АНУ-д суугаа Саудын Арабаас гаралтай сэтгүүлч, засгийн газрыг шүүмжлэгч Жамал Хашоггигийн амийг 2018 онд хөнөөснөөр Саудын Арабын нэр хүнд олон улсад унасан юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Саудын Арабын засгийн газрыг нэр хүндээ сэргээхийн тулд спортыг ашиглаж байна гэж буруутгадаг.

Катар улс 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь ижил хүйстнүүдийн харилцааны талаарх байр суурь, хүний эрхийн байдал, цагаач ажилчдад хандаж буй хандлага зэргээс нь шалтгаалан ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Бүс нутагт зун хэт халдаг тул өнгөрсөн жилийн тэмцээнтэй адил 2034 оны тэмцээн өвлийн улиралд зохион байгуулагдах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

#дашт, #саудын араб, #хөл бөмбөг,