Канад улс засгийн газрын төхөөрөмжүүдээр “WeChat” аппликэйшнийг ашиглахыг хориглох шийдвэр гаргажээ.
“WeChat” бол дэлхий дахинд хамгийн их ашиглагддаг аппуудын нэг юм. Энэ нь Хятадад өргөн тархсанаас гадна Зүүн Өмнөд Ази болон гадаадад амьдарч буй хятад иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг.
Зарим тохиолдолд Хятадад төвтэй уг аппликэйшнийг “WhatsApp”, “Facebook”, “Amazon”, “Tinder” зэрэг аппуудын шинж чанарыг өөртөө шингээсэн “супер апп” гэж нэрлэдэг байна.
Гэсэн хэдий ч барууны засгийн газрууд уг аппликэйшнийг хэрэглэгчдийг тагнадаг байж болзошгүй гэж удаан хугацаанд санаа зовж ирсэн.
Канадын эрх баригчдын тогтоосон “WeChat”-ын эсрэг хориг нэн даруй хүчин төгөлдөр болсон байна.
Канадын Сангийн зөвлөлийн Ерөнхийлөгч Анита Ананд “Бид засгийн газрын мобайл төхөөрөмжүүдээс эдгээр аппликэйшнүүдэд хандах эрхийг хааснаар кибер аюулгүй байдлын эрсдэлд-суурилсан арга хэмжээ авч байна” мэдэгдэлдээ өгүүлжээ.
Гэсэн ч уг аппаар дамжуулан засгийн газрын мэдээлэл алдагдсан гэсэн нотолгоо байхгүй хэвээр байгааг тэрээр мэдэгдсэн байна.
Канад улс мөн Орост төвтэй кибер аюулгүй байдлын “Kaspersky” компанид арга хэмжээ авчээ.
Хэрэглэгчид эдгээр аппуудыг төхөөрөмж дээрээсээ устгах шаардлагатай бөгөөд цаашид татаж авах боломжгүй болох гэнэ.
Хэдийгээр барууны засгийн газрууд “TikTok” аппликэйшний аюулгүй байдлын эрсдэлд ихээхэн анхаарал хандуулж ирсэн ч аюулгүй байдлын мэргэжилтнүүд “WeChat”-ыг илүү аюултай гэж үздэг. Хойд Америк дахь төрийн албан хаагчид үүнийг “TikTok” шиг өргөн ашигладаггүй тул анхаарал бага хандуулдаг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2020 онд тус аппликэйшнийг хориглохыг оролдсон ч тухайн үед шүүх тушаалыг нь эсэргүүцсэн юм.
Эх сурвалж: BBC