Кремль ирэх оны сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Владимир Путиний нэр хүндийг өсгөхийн тулд Оросын гэр бүлүүдийн дунд үндэсний хэмжээний сугалаа явуулахаар төлөвлөж байгаа талаар бие даасан мэдээллийн “Meduza” сайт лхагва гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Кремльд ойр эх сурвалж, бүс нутгийн хоёр өндөр албан тушаалтан, эрх баригч Нэгдсэн Орос намын гишүүн гэр бүлүүдэд зориулсан гэх уг сугалааг Оросын ерөнхийлөгчийн сонгуульд зориулсандалд төсөл” гэж тайлбарлав.

“Энэ бол үндсэндээ хүмүүсийг зөв сонголт руу [Путиний төлөө санал өгөх] чиглүүлэх мэдээллийн орон зайг дүүргэх шууд бус кампанит ажил, суртал ухуулга юм” гэж нэрээ нууцалсан улс төрийн стратегич “Meduza”-д ярьжээ.

“Ийм далд төслүүд нь нийгэмд өөдрөг үзлийг нэмэгдүүлэхэд тусалдаг” гэж стратегич нэмж хэлээд, “Это у нас семейное” сугалаа нь Украины дайн болон барууны хориг арга хэмжээний улмаас тус улсад үзүүлж буй эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан Орос улс зөв чиглэлд явж байгааг харуулах зорилготой гэж тайлбарласан байна.

2020 онд Путин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тав, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг өөртөө олгосон юм. Энэ алхам нь ихээхэн шүүмжлэлд өртөж байсан ч Путин удахгүй сонгуульд өрсөлдөх хүсэлтээ зарлаж магадгүй байна.

Сугалаанд оролцогчид хоол хийх, дуулах, буяны ажил хийх, гэр бүлийнхээ түүхийг виртуалаар бүтээх гэх мэт онлайн даалгавруудыг гүйцэтгэх шаардлагатай бөгөөд ялагчдад тус бүр нь 5 сая рубль буюу 53,500 ам.долларын үнэ бүхий 30 орон сууцны гэрчилгээ, Орос орноор аялах 300 эрх болон бусад шагнал олгох гэнэ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр одоогийн байдлаар 400 гаруй мянган хүн, 70 мянган гэр бүл сугалаанд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр бүртгэл арваннэгдүгээр сарын 4-нд дуусахад энэ тоо хагас саяд хүрч магадгүй байна.

Мэдээллийн агентлагууд болон бүс нутгийн албан тушаалтнууд уг арга хэмжээг сурталчилж байгаа бөгөөд орон нутгийн албан тушаалтнуудад сугалааг “сонгуультай холбоотой” гэж тайлбарласан болохыг “Meduza” мэдээлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #Оросын ерөнхийлөгчийн сонгууль,