Австрали улсын бэлгэ тэмдэг болтлоо алдаршсан Сиднейн дуурийн театрын 50 насны ой өнөөдөр тохиож байна.
Хатан хаан II Елизабет 1973 оны аравдугаар сарын 20-нд Дуурийн театрыг албан ёсоор нээж байжээ.
Дэлхийн санхүүгийн “Deloitte” компани 20-р зууны хамгийн агуу архитектурын нэгт тооцогддог уг барилгыг 11.4 тэрбум доллароор үнэлж байсан бөгөөд Дуурийн театр өдгөө жил бүр нэг сая гаруй зочдыг хүлээн авдаг байна.
Ойн баярт нь зориулж Австралийн аудио-визуал артист Робин Фокс баасан гарагийн орой уг алдарт барилгыг өөрийн гэрлийн шоугаар чимэглэжээ.
Мөн театрын захиргаа бямба гарагт болох нээлттэй өдөрлөгөөр 37,000 хүнийг үнэ төлбөргүй хүлээн авахаар төлөвлөсөн байна.
1956 онд дуурийн театрын зураг төслийн уралдаан зарлахад дэлхийн 32 орноос 233 бүтээл ирүүлж, Дани улсын архитектор Йорн Утзон түрүүлж байв.
Дараа нь тэрээр архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Прицкерийн шагналыг хүртсэн юм.
Барилгын ажлыг 1959 онд эхлүүлсэн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байсан ч засгийн газар солигдсоны улмаас Утзон огцорч, зураг төсөл зөрж, зардал өссөн зэрэг шалтгаанаар барилгын ажил 14 жил үргэлжилжээ.
ЮНЕСКО Сиднейн дуурийн театрыг 2007 онд Дэлхийн өвийн жагсаалтдаа бүртгэсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #Сиднейн Дуурийн театр, #50 жилийн ой,