БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцанд хийсэн шалгалтын дүнг мэдээллээ.

"БХБЯ Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 40,50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалтанд хяналт шалгалт хийж үзэхэд ноцтой зөрчлүүд илэрсэн. Шалгалтаар нийтийн 54 орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөлийг 321 ААНБ, 10 СӨХ газар эзэмших, ашиглах гэрчилгээгүй ашиглаж байгаа нь тогтоогдлоо. Мөн 23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, баримт бичгийн бүрдлийг хангахгүйгээс гадна зураггүй төсөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн, зургаан өргөтгөлд нэмж зоорийн давхар хийсэн зөрчил илэрлээ.

Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 ресторан, цайны газруудаас 18 нь шингэрүүлсэн шатдаг хий баллоныг барилгад байрлуулсан байгаа бол 15 нь хий илрүүлэх дохиололгүй байна. Энэ нь хий алдагдах, тэсэрч дэлбэрэх нөхцөл байдал бүрдсэн байна гэсэн үг. Тодорхой арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Маргааш газар хөдлөхийг ч бид хэлж мэдэхгүй. Бид ниргэсэн хойно нь хашхирах биш, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ.

#live, #бхбя,