Цэргүүд нь Днепр мөрнийг гаталж, Орост эзлэгдсэн зүүн эрэгт нэвтэрсэн тухай мэдээллийг Украины арми “бараг л” баталжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар Оросууд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Днепр мөрнөөс зүүн тийш 3 км зайд, Херсон мужийн өмнөд хэсэгт орших Песчановка тосгонд цохилт өгсөн байна.
Тосгонд эсвэл ойр орчимд нь Украины цэрэг байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-д төвтэй Дайны судлалын хүрээлэн (ISW) мөн Украины цэргүүд голоос зүүн тийш 4 км хүртэл урагшилсан талаар мэдээлжээ.
“ISW” нь “Украины тэнгисийн цэргийн хоёр бригадын ротын хэмжээний ангиуд аравдугаар сарын 17-18-нд Днепр мөрний зүүн эрэг рүү дайралт хийсэн” гэж Оросын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
“Аравдугаар сарын 18-нд нийтлэгдсэн газарзүйн байршлын дүрс бичлэгээс үзэхэд Украины цэргүүд Песчановка тосгоноос хойд зүгт (Херсон хотоос зүүн тийш 14 км, Днепр мөрнөөс 3 км зайд) болон Пойма тосгон (Херсон хотоос зүүн тийш 11 км, Днепр мөрнөөс 4 км зайд) хүртэл урагшилсныг харуулж байна” гэж мэдээлэлд өгүүлжээ.
Пүрэв гарагт Оросын цэргийн блогч “ВарГонзо”-ийн мэдэгдсэнээр Днепр мөрний зүүн эрэгт тулалдаж буй Украины анги нэгтгэлүүд Их Британид сургагдаж байжээ.
Үүний зэрэгцээ, Оросын Батлан хамгаалах яам тус бүс нутагт Украины цэргийн ажиллагаа явагдаж байгааг баталсан байна. Гэхдээ Оросын армийн цэргүүд Украины ажиллагааг амжилттай таслан зогсоосон гэж мэдэгджээ.
Тухайлбал, Оросын цэргүүд Пойма болон ойролцоох Подстепное тосгонд Украины дөрвөн хорлон сүйтгэх, тагнуулын бүлгийн үйл ажиллагааг дарсан гэж лхагва гарагт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Херсон, #Песчановка, #Днепр мөрний зүүн эрэг, #Пойма,