Лхагва гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд хүрэлцэн ирсэн бөгөөд Украины дайнд дэмжлэг үзүүлж байгаад нь Хойд Солонгост талархал илэрхийлж, Москва Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байхаа амласан байна.

Лхагва гарагт болсон хүлээн авалтын үеэр Лавров дайнд Пхеньян хүчтэй, зарчмын дэмжлэг үзүүлж байгааг Москва гүнээ үнэлж байна гэж хэлжээ.

Оросын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн бичлэгт үзүүлснээр Лавров “Үүний нэгэн адил Оросын Холбооны Улс нь БНАСАУ-ын сонгосон хөгжлийн замналын бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байхаа илэрхийлж байна” гэж хэлсэн байна.

Харин Умардын төрийн хэвлэлүүд Лавровын айлчлалыг хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал гэж тодорхойлов.

Түүний хоёр өдрийн айлчлал Хойд Солонгосын удирдагч Кимийн Орост хийсэн ховорхон айлчлал, цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийснээс хойш нэг сарын дараа болж байна.

Тухайн үед Ким нь Оросын удирдагчийг Пхеньянд урьсан бөгөөд Владимир Путиний тус улсад хийх айлчлалын бэлтгэлийг Лавров уг айлчлалаараа базааж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Оросын ТАСС агентлагийн өмнө нь мэдээлснээр Лавров мөн Путиний Хятадад хийж буй айлчлалын үр дүнгийн талаар Хойд Солонгосын иргэдэд мэдээлэл өгч магадгүй байна. 

Эх сурвалж: Reuters

#айлчлал, #пхеньян, #Сергей Лавров, #Хойд солонгос, #Оросын Гадаад хэргийн сайд,