Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний 9 сард 3008.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 466.5 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 362.6 (16.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 оны эхний 9 сард 2933.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 421.1 (16.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 353.9 (15.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний 9 сарын байдлаар 59.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 (3.5%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 144.7 тэрбум төгрөг болж 7.7 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 61.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.8  хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 11.0 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.   

#Үндэсний статистикийн хороо,