Балтын тэнгисээр Финланд, Эстонийг холбосон хийн хоолой болон харилцаа холбооны кабелийг зориудаар гэмтээсэн байж болзошгүй гэж Финландын засгийн газар мягмар гарагт мэдэгдэв.

77 километр үргэлжлэх “Balticconnector” хийн хоолойн даралт гэнэт унасны дараа ням гарагийн үүрээр хоолойн хийн урсгалыг хаасан бөгөөд хий алдагдсан шалтгааныг хоолойд үүссэн нүхнээс болсон гэж дүгнэсэн байна.

Финландын оператор “Gasgrid” хоолойг засварлахад хэдэн сар, эсвэл түүнээс ч их хугацаа шаардагдаж магадгүй гэж мэдэгджээ.

Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто “Хий дамжуулах хоолой болон харилцаа холбооны кабель хоёулаа гадны нөлөөллөөс болж эвдэрсэн байх магадлалтай. Гэмтлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа тул мөрдөн байцаалтын ажиллагаа Финланд, Эстонийн хамтын ажиллагааны хүрээнд үргэлжилж байна” гэж мэдэгджээ.

Финландын Ерөнхий сайд Петтери Орпо дамжуулах хоолойд гэмтэл учирсан нь санаа зовоож байгаа боловч тус улсын эрчим хүчний хангамж тогтвортой байгааг хэлсэн байна. Мөн кабелийн гэмтэл Финландын харилцаа холбоонд бүхэлд нь нөлөөлөөгүй гэж мэдэгдэв.

Түүнчлэн хэн эсвэл юу хохирол учруулсан талаар дүгнэлт хийхэд эрт байгааг сануулсан байна.

Финландын эрх баригчдын мэдээлснээр хийн хоолойн гэмтэл нь Финландын усанд гарсан бол харилцаа холбооны кабель Эстонийн усанд тасарсан байна.

Норвегийн газар хөдлөлт судлалын “Norsar” хүрээлэн ням гарагийн үүрээр Балтын тэнгис дэх дамжуулах хоолойн ойролцоогоос буюу Финландын эрэг дагуух газар хөдлөлтийн станцуудаас дэлбэрэлтийн чичиргээ хүлээн авснаа мягмар гарагт мэдэгджээ. Гэсэн ч мэдээлэлд тодорхойгүй зүйл их байгаа тул сайтар дүн шинжилгээ хийх шаардлагатай гэв.

Финляндын үндэсний мөрдөн байцаах товчоо шугам хоолойд гарсан гадны гэмтлийн талаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

“Бид санаатай эсвэл санамсаргүй байдлаар хохирол учруулсан эсэхийг шалгаж байна” гэж товчоо мэдэгдсэн ч хохирлын хэмжээ нь санаатай үйлдэл гэдгийг харуулж байна, ийм төрлийн гэмтэл учруулахад “тусгай мэдлэг” шаарддаг гэж нэмж хэлэв.

“Gasgrid” операторын мэдэгдсэнээр “Balticconnector” хоолой нь хамгийн гүн хэсэгтээ 100 метрийн гүнд ажилладаг.

Финландын Инкоо болон Эстонийн Палдиски хоёрыг холбосон хоолой нь Балтын тэнгисийн нэг хэсэг болох Финландын буланг дайран өнгөрдөг бөгөөд уг булан нь зүүн тийш Оросын усан хил рүү сунаж, Санкт-Петербургийн боомтоор төгсдөг.

Өмнө нь “Balticconnector”-ээр хөрш Оросоос хий дамжуулдаг байсан ч Украины дайнаас хойш Финланд хоолойгоор дамжуулан Оросоос хий импортлохоо зогсоосон юм.

Эх сурвалж: Reuters

#Финланд, #Хийн хоолой, #Эстони, #Balticconnector, #харилцаа холбооны кабель,