Бямба гарагт Афганистаны баруун хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, гурван удаа газар хөдлөлтийн дараах хүчтэй түлхэлт мэдрэгджээ.

Эрх баригчдын мэдээлснээр зургаан тосгон сүйрч, олон зуун хүн нуранги дор дарагдсан байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээс харвал эхний газар хөдлөлт нь Херат мужийн төв Херат хотоос баруун хойд зүгт 40 км зайд болжээ.

Эхний газар хөдлөлтийн дараа гурван хүчтэй түлхэлт, мөн бага хэмжээний чичиргээ мэдрэгдсэн байна.

Афганистаны Гамшгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жанан Сайекын мэдэгдсэнээр 2,053 хүн амиа алдаж, 9,240 хүн бэртэж, 1,320 байшин эвдэрч, сүйдсэн байна.

200 гаруй хүний цогцсыг эмнэлгүүдэд хүргэсэн ба тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болохыг Херат хотын эрүүл мэндийн хэлтсийн ажилтан хэлэв.

Олон хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд нуранги дор дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явагдаж байна гэж Катарт байрладаг Талибаны төлөөлөгч Сухайл Шахин мэдэгджээ.

Тэрээр гамшигт нэрвэгдсэн бүс нутагт майхан, эмнэлгийн болон хүнсний тусламж яаралтай хэрэгтэй байгааг мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн Шахин орон нутгийн бизнес эрхлэгчид болон төрийн бус байгууллагуудыг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг уриалав.

Энэ хоёрдугаар сард Турк болон Сирийн газар нутагт томоохон газар хөдлөлт болж, 50,000 орчим хүн амиа алдсан билээ. Мөн есдүгээр сард Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас 3,000 орчим хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: AL Jazeera

#афганистан, #байгалийн гамшиг, #Газар хөдлөлт, #Херат,

0 / 1000