2023 оны Нобелийн энх тайвны шагналыг шоронд хоригдож буй Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади баасан гарагт хүртлээ.

Мохаммади нь эмэгтэйчүүдийн эрх болон цаазаар авах ялыг халахын төлөө тэмцдэг, Ираны тэргүүлэх хүний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг юм.

Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Мохаммадийг “эрх чөлөөний төлөө тэмцэгч” хэмээн өргөмжлөөд, фарс (перс) хэлээр “эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн Ираны засгийн газрын эсрэг тайван жагсаалын уриаг хэлжээ.

“Норвегийн Нобелийн хороо 2023 оны Нобелийн энх тайвны шагналыг Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн Наргес Мохаммадид олгохоор шийдвэрлэсэн” гэж Берит Рейс-Андерсен илтгэлдээ хэлсэн байна.

“Front Line Defenders” хүний ​​эрхийн байгууллагын мэдээлснээр Мохаммади нь өдгөө Тегераны Эвин шоронд төрийн эсрэг суртал ухуулга хийсэн зэрэг хэд хэдэн хэргээр хорих ял эдэлж байгаа аж.

Мохаммади нь нийт 13 удаа баривчлагдаж байсан ба таван удаа шийтгэгдэж, нийт 31 жилийн хорих ял болон 154 удаа ташуурдуулах шийтгэл сонссон байна.

Тэрээр 2003 оны Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбадигийн тэргүүлдэг “Хүний эрхийг хамгаалагчдын төв” төрийн бус байгууллагын орлогч юм.

Мохаммади бол 122 жилийн түүхтэй уг шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй бөгөөд 2021 онд Филиппиний Мария Ресса (Оросын Дмитрий Муратовтой хамт хүртсэн)-с хойш энэ шагналыг хүртсэн анхны эмэгтэй болжээ.

Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #Нобелийн энх тайвны шагнал, #Наргес Мохаммади, #хүний эрхийн төлөө тэмцэгч,