Нэгэн үл мэдэгдэх этгээд Манила хотоос нисэж буй онгоцнуудад бөмбөг дэлбэрч болзошгүй гэж анхааруулсны дараа Филиппиний эрх баригчид бүх арилжааны нисэх буудлуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. 

Баасан гарагт Филиппиний Иргэний нисэхийн газар (CAAP)-ын мэдэгдсэнээр тус улсын 42 арилжааны нисэх онгоцны буудалд аюулгүй байдлын яаралтай арга хэмжээ хэрэгжүүлж, шалгалт хийж байгаа аж.

Нийслэл Манилагаас Давао, Бикол болон аялал жуулчлалын алдартай бүс болох Палаван, Себу руу чиглэсэн нислэгүүдэд заналхийлсэн утгатай мэдэгдэл “CAAP”-д цахим шуудангаар ирсэн байна.

“Одоогоор мэдээллийг шалгаж байгаа ч бүх нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж байна” гэж “CAAP” мэдэгдэв.

Тус байгууллага хэзээ заналхийлэл ирснийг хэлээгүй ч аравдугаар сарын 4-нд нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын менежерүүдэд аюулгүй байдлыг сайжруулах, ачаа тээшийг сайтар шалгах, 24 цагаар хяналт тавихыг тушааж, санамж бичиг хүргүүлсэн байна.

Уг санамж бичигт мөн заналхийлсэн цахим шууданг хавсаргасан байжээ. Үүнд “бөмбөг” гэсэн үг ороогүй боловч Манилагийн олон улсын нисэх онгоцны буудалд “онгоц дэлбэрнэ” гэж бичсэн байсан бөгөөд “болгоомж”-той байхыг сануулсан байна.

Түүнчлэн “Себу, Палаван, Бикол, Даваод мөн адил цохилт өгөх болно” гэж цахим шууданд бичсэн байжээ.

Филиппиний агаарын тээврийн газрын эх сурвалжийн хэлснээр авиа компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Тээврийн яамны нарийн бичгийн дарга Жайме Баутиста эргүүлийн тоог нэмэгдүүлж, Манилагийн олон улсын нисэх онгоцны буудлын бүх терминалд “K9” ангиудыг байрлуулсныг мэдэгджээ. Мөн хууль сахиулах байгууллагууд нягт уялдаатай ажиллаж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Филиппин, #заналхийлэл, #нисэх онгоцны буудал,