Мунги Бавенди, Луи Брус, Алексей Екимов нар компьютерын дэлгэц, телевизийн дэлгэцийг гэрэлтүүлдэг “квантын цэгүүдийг нээн, нийлэгжүүлснийхээ төлөө” 2023 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ.
“Энэ жилийн Нобелийн шагналтнууд шинж чанар нь квантын үзэгдлээр тодорхойлогддог тийм жижиг бөөмсийг нээж чадсан. Квантын цэгүүд гэж нэрлэгддэг эдгээр бөөмс нь өдгөө нанотехнологийн салбарт асар их ач холбогдолтой болоод байна” гэж Нобелийн химийн хороо мэдэгдэлдээ дурджээ.
Нано бөөмс болон квант цэгүүдийг “LED” гэрэлд ашиглахаас гадна хорт хавдрын мэс засалд чиглүүлэх зорилгоор ашиглагддаг аж.
Квантын цэгүүд нь атомын бүтцийг өөрчлөхгүйгээр, зөвхөн бөөмийн хэмжээнээс хамааран өөр өөр өнгийн гэрлийг бий болгодгоороо “сонирхолтой бөгөөд ер бусын” гэж Нобелийн химийн хорооны дарга Йохан Аквист хэлэв.
Бавенди бол Массачусетсийн Технологийн Институт (MIT)-ын профессор бол Брус Колумбын Их Сургуулийн профессор, Екимов “Nanocrystals Technology Inc”-д ажилладаг байна.
Брус 1972 онд “AT&T Bell Labs”-д ажилд орж, 23 жил ажилласан бөгөөд ихэнх цагаа нано талстын судалгаанд зориулжээ.
Бавенди Парист төрж, Франц, Тунис, АНУ-д улсад өссөн байна. Тэрээр докторын дараах судалгаагаа Брусийн удирдлага дор хийж, улмаар 1990 онд “MIT”-д нэгдэж, 1996 онд профессор болжээ.
Екимов ЗХУ-д төрсөн бөгөөд АНУ руу нүүхээсээ өмнө Вавиловын нэрэмжит улсын оптикийн хүрээлэнд ажиллаж байжээ. 1999 онд тэрээр “Nanocrystals Technology Inc”-ийн шинжлэх ухааны ахлах ажилтнаар томилогдсон байна.
Өнгөрсөн жилийн химийн салбарын Нобелийн шагналыг Каролин Бертоцци, Мортен Мелдал, Барри Шарплесс нар хүртсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #Химийн салбар,