Атомын доторх өөрчлөлтийн талаарх ойлголтыг өгч, өвчнийг илүү сайн илрүүлэх боломжийг олгосон гэрлийн хэт богино импульс бүтээсэн Эрдэмтэд Пьер Агостини, Ференк Краус, Энн Л'Хюиллет нар 2023 оны физикийн салбарт Нобелийн шагнал хүртэхээр болжээ.
Тэдний судалгаа нь илрүүлэх боломжгүй гэж үздэг байсан атом, молекулын доторх электронуудын хөдөлгөөнийг судлах шинэ арга хэрэгслийг үн төрөлхтөнд өгсөн гэж шагнал гардуулах академи хэлэв.
Электроны хөдөлгөөн нь аттосекундыг хэдэн арав хуваасантай тэнцэх хугацаанд болдог.
Эрдэмтдийн судалгааны үр дүнг олон янзын салбарт ашиглах боломжтой. Электроникийн хувьд материал дахь электронууд хэрхэн ажилладгийг ойлгох, хянах боломжтой бол цусны дээжинд байгаа өвчний молекулын шинж чанарыг илрүүлэх шинэ “in vitro” оношилгооны арга гэх мэт салбарт мөн үр дүнгээ өгнө гэж академи үзэж байна.
Унгар гаралтай Краус “Формула 1-ийн уралдааны машин барианы шугамыг давах үед хурдтай камераар зураг дарах гэж оролддог. Ийм агшин зуурын хөдөлгөөнийг дүрсжүүлж, сэргээхийн тулд танд камер хэрэгтэй. Бид атомын цөмөөс гадна байгальд тохиолддог хамгийн хурдан хөдөлгөөн буюу электронуудын хөдөлгөөнийг харахдаа яг энэ ойлголтыг ашигладаг” гэж тайлбарлав.
Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын мэргэжил нэгт Дрю Вейсман нар Ковид-19-ийн эсрэг вакциныг бий болгосон мРНХ молекулын нээлт хийснийхээ төлөө анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэний дараа физикийн салбарын шагналтнууд ийнхүү тодорлоо.
Одоо хими, уран зохиол, энх тайван, эдийн засгийн салбарын шагналтнууд ирэх өдрүүдэд тодрох болно.
Эх сурвалж: Reuters