“Аксион Монголи” ТТБ-ын шугамаар Монголд ирж ажиллаад буцаж байгаа Франц эмч нартай уулзаж ярилцлаа. Дашрамд хэлэхэд энэхүү нийгэмлэг Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад 22 жил болжээ. 

Нийгэмлэгийн шугамаар нүд хараа зүй, хэвлийн хөндийн мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, сувилахуйн чиглэлийн өндөр  мэргэжлийн Франц эмч нар 2003 оноос хойш жил бүр манай улсад ирж байна. Ирэх бүртээ эдгээр эмч нар аль болох алслагдмал аймаг сум, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тоног төхөөрөмж бэлэглэх, угсрах, сургалт явуулах зэрэг хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэн олон талын үйл ажиллагаа явуулж байдаг сайн санааны үйлстэн улс. Энэ удаа Монгол орны хаана очиж, ямар ажил хийж амжуулсныг Франц улсаас ирсэн гурван элч болох эмч нарын яриагаар хүргэе.

-Эхлээд та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу (зүүн гар талаас)
- Намайг Шантал Новел гэдэг. Нүдний эмч. Сайн дураараа хүмүүст тусладаг. Би Парисаас 470 км зайд байдаг Лион хотын ойролцоо  амьдардаг. 
-  Намайг Убэр Новел гэдэг. Би Хэрх, үе мөчний эмч.
-  Би  Жеан Ле Лү байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж угсралтын инженер“Аксион Монголи” найзуудынхаа дуудлагаар нэгдэж, Монголд авчирсан тоног төхөөрөмжөө угсрахаар ирсэн. 

- Монгол орны тухай урд нь мэддэг байсан уу. Анх ирсэнээс хойш хэр их өөрчлөгдсэн байна вэ?
Шантал Новел: “Аксион Монголи” ТТБ-ын шугамаар анх удаа  2006 онд ирсэн. Аялал жуучлалын сурталчилгааны гэрэл зургуудаас байгаль болон нүүдэлчдийн зургийг харж байсан. Харин ирснээсээ хойш Монгол орны тухай төсөөлөл өөрчлөгдсөн. Үзэсгэлэнтэй сайхан байгалиасаа гадна хүмүүс нь их таалагдсан. Монгол хүн их сайхан сэтгэлтэй, найрсаг хүмүүс байсан. Өнөөдрийн Монгол орныг алган дээрээ тавиад харж байгаа мэт олон зүйл өөрчлөгджээ. Гэртээ харьсан хойноо Монголын тухай бодохоор надад байгаль гэхээсээ илүү Монгол найзууд маань их санагддаг. 

- Энэ удаа Монголд хэд хоног ажилласан бэ? Ирсэн зорилгодоо хүрч чадсан уу?
Шантал Новел: Ковидоос болж төлөвлөсөн ажил зогссон байсан. Харин энэ жил санасан төлөвлөсөн ажил маш сайхан бүтлээ. Эхлээд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод очсон. Тэнд захын хараа шалгах төхөөрөмж угсарч өглөө. Мөн Эрдэнэт хот Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний эмчилгээний иж бүрэн кабинет угсарч бэлэглэлээ.  Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлэгт ясны эхо аппарат, ЭМ-ийн 7-р төв,Төмөр Замын эмнэлэг, Япон-Монголын эмнэлэгт нүдний дуран суурьлуулж, цаашид хамтран ажиллах талаар тохиролцлоо. Ер нь ковидоор алдсан боломжоо богино хугацаанд нөхлөө гэж хэлж болно. 

Убер Новел: Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн жил ирэхдээ юу хийх вэ гэдгээ бодсон. Хэрх болоод үе мөчний өвчний салбар Монголд  бие даагаад 
удаагүй байна. Ясны эхо аппарат авчирсанаа суурьлуулж, залуу эмч нарт сургалт амжилттай зохион байгууллаа. 

Жеан Ле Лү: Өмнө  нь авчирч байсан техникүүдээ маш богино хугацаанд угсарч өглөө.  Богино хугацаанд шахуу ажиллаж, ирсэн зорилгоо биелүүлж чадлаа. Ковид болон дайны улмаас ирж чадаагүй учир тухайн үед угсарсан техникүүдээ Монгол эмч нар маань сайн ашиглаж чадаагүй байсан. Угсарч ажилд оруулахаас гадна сургалт явуулж зааж сургалаа. 

- Монголын шинэ залуу эмч нарын мэдлэг чадварын талаар?

Шантал Новел: Анх ирж байсныг бодвол Монголын залуу эмч нар их өөрчлөгдсөн байна. Англиар чөлөөтэй ярьж байна. Монголд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж их дутагдалтай хоцронгуй байсан. Гэвч маш хурдтай өөрчлөгдөж хөгжиж байна. Шинэ боловсон хүчин, залуу эмч нараар бахархах сэтгэл төрсөн. Монгол улс Франц улсаас ялгаатай тал гэвэл бүх юм зөвхөн Улаанбаатар хотод төвлөрсөн. Хөдөө орон нутаг, алслагдсан аймаг, сум хоцронгуй байна. Эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж болон материал авах хөрөнгө мөнгө дутагдалтай гэсэн нийтлэг бэрхшээлтэй. Гэвч анх ирж байсан 2006 оныг бодвол хурдацтай хөгжиж, бүх юм сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа хэдий ч дэлхийн стандартад хүрэх болоогүй байна.

Убер Новел: Монголын шинэ залуу эмч нарын тухай адилхан бодолтой байна. Англи хэлний тусламжтайгаар интернет болон номноос мэдээлэл авах боломж бүрдсэн нь сайн хэрэг. Хэрх, үе судлал, зүрхний эмгэг судлал хоёр тусдаа салбар юм. Монголд хэрх өвчний тодорхой шинжилгээ авч чадаж байгаа ч зарим эмний олдоц муу, өндөр үнэтэй байна. Сүүлийн үеийн эм үнэтэй байдаг ч түргэн хугацаанд өвчин зовиурыг арилгах боломжтой шүү. 

Жеан Ле Лү: Би эмч биш. Монголын эмч сувилагчид техник хэрэгслээ хайрлаж, зөв гамтай ашиглах хэрэгтэй байна. Монголд өнөөдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер дутагдалтай байгаа учир эвдрэл гэмтэл гарахад засч чадахгүй байна. Цаашдаа нарийн мэргэжлийн инженер засварчин бэлтгэж, чадваржуулах шаардлагатай байгаа.

- Монголд ажиллахад ямар бэрхшээл тулгардаг вэ? 

Шантал Новел: Зөвхөн Монголд ч биш олон улсад ажиллахад хэлний бэрхшээлтэй хамгийн түрүүнд тулгардаг. Заавал орчуулагчаар дамжуулж ажилладаг нь хамгийн эхний бэрхшээл. Мөн дэлхий нийтийг хамарсан ковид, Орос Украйны дайнаас болоод тээврийн зардал маш их нэмэгдлээ. Бид өөрсдийн зардал болон тоног төхөөрөмжөө ачуулах ачааны зардлаа бүгдийг даадаг. 
Гэтэл Монголд ирсэн хойноо дахин гаалийн татвар төлдөг. Дээр хэлж байсан ковид дайн зэргээс болоод хил хаагдаж өмнө жилүүдэд авчирах байсан тоног төхөөрөмж тэнд хуримтлагдаж овоорсон. Зардал төлөвлөж байснаас ч их гарлаа. Иймд Гаалийн татвараас чөлөөлөх юмуу эсвэл хөнгөлөлт үзүүлвэл бидний ажилд ихээхэн нэмэр болох юм. 
Монголчуудын эрүүл мэндийн төлөө үнэ төлбөргүй авчирч байгаа тул яам болон зохих шатны байгууллагууд анхааралдаа авч хөнгөлөлт үзүүлвэл бидний ажилд их тус болно. Гэвч ирэх тоолонд хууль өөрчлөгдсөн, журам дүрэм нь өөрчлөгдсөн байдаг тул бидэнд дахиад л асуудал тулгардаг. Энэ л хамгийн хэцүү байдаг. Аксион Монголи нийгэмлэгийн гол үйл ажиллагаа бол сайн санааны бөгөөд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ юм.

Убер Новел: Лионд хотод цугласан тоног төхөөрөмжүүд нь тэтгэвэртээ гарсан эмч нарын сайхан сэтгэлийн хандив тусламж байдаг. Өмнөх жилүүдэд бид эдгээр техникүүдээ газраар ачуулдаг байсан. Украйны дайнаас болоод одоо энэ боломжгүй болсон учир онгоцоор ачуулж байна. Иймд тээврийн зардал төлөвлөж байснаас маш их нэмэгдсэн. Энэ бидэнд том дарамт болж байгаа. Гаалийн татвараас чөлөөлж өгөхөд шат шатны байгууллага мэргэжилтнүүд анхаарал хандуулаасай гэж дахин хэлэхийг хүсэх байна. Тэгвэл бидэнд маш их тус хүргэж цаашдаа ажиллах том гарц боломж нээгдэх юм. Бид жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах зорилготой байгаа хэдий ч жил ирэх тусам юмны үнэ тооцоолж байснаас ч илүү нэмэгдэж байгаа нь гол бэрхшээл болж байна.

Жеан Ле Лү: Би энэ удаа Төмөр Замын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженертэй ажиллалаа. Засвар хийх шаардлагатай техникээ Франц руу онлайнаар холбогдож, эвдрэл гэмтлээ заслаа. Цаашид ийм  онлайн засвар хийх боломж байгаа гэдгийг нээж ойлголцлоо.

-“Аксион Монголи” байгууллагатай хэзээ хэрхэн холбогдсон бэ?

Шантал Новел: 2003 онд Лионд сурч байсан Дастан гэдэг Монголын казах  залуу энэ ТТБ-ыг байгуулсан. Баян-Өлгий аймагт анх удаа эмч нар ирж нүдний болор солих мэс засал хийсэн. Тус аймаг хатуу ширүүн салхи, нарны хурц гэрлээс болж нүдний өвчлөл өндөр байдаг юм билээ. Дараагийн жилүүдэд зөвхөн нүдний эмч гэлгүй чих хамар хоолой, хэвлийн хөндийн өвчлөлүүд, хүүхдийн түргэн туслаж гээд үйл ажиллагаагаа нэлээд өргөжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бидний очиж ажилласан газар бүхэнд энэ байгууллагын эмблем логотой багаж техник ажиллаж байна.  

- Эмч хүний хувьд Монголчуудад хандаж юу хэлмээр санагддаг вэ? 

Шантал Новел: Монгол хүний эрүүл мэндийн боловсрол жилээс жилд сайжирч байгаа нь харагддаг. Эмнэлгийн газрууд ч өөр өөрийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр сайн ажиллаж байна. Эмч хүний хувьд хэлэхэд Монголчууд мах болон давс, чихрийн хэрэглээгээ хянаж  зохистой хэрэглэх шаардлагатай харагддаг. 

Убер Новел: Франц хүнийг бодвол Монгол хүн эмчид итгэх итгэл муу юмуу гэсэн сэтгэгдэл төрдөг. Өвчтөн эмчээс эмч дамжаад олон газар үзүүлж, нэг шинжилгээг давтан  хийлгэсэн байдаг. Нэг эмчээ дагнаж эмчлүүлвэл зүгээр гэж хэлмээр байна. Хөрөнгө мөнгөө ч хэмнэх хэрэгтэй.

- Монгол орны тухай Францууд Вильям Дэ Рубрукээр дамжуулан танилцсан. Та бүхний нүдээр харахад Франц Монгол хүний ялгаатай болон адил талууд юу байдаг вэ? 

Шантал Новел: Монгол Франц хүмүүсийн аль аль нь илэн далангүй байдаг нь адилхан. Монголчуудын хайр бас уур эгдүүцэл нь нүүрэн дээр нь ил харагдаад байдаг. Гэтэл бусад Ази хүмүүс Монголчуудаас өөр ш дээ. Тэд хэдийгээр дандаа инээмсэглэх боловч юу бодож байгааг нь таах аргагүй юм шиг санагддаг. 

Убер Новел: Монгол хүн ямар ч юманд маш хурдан дасан зохицдог. Ялангуяа тулгарсан гэнэтийн зүйл хэлэхээр тэр дор нь тусгаж аваад хийчихдэг. Энэ нь Монгол хүний давуу чанар юм. 

Жеан Ле Лү: Монгол Франц хүмүүс анх харахад тайван амгалан үргэлж инээмсэглэж байдаг. Гэтэл машин барихаараа хоёулаа ууртай болчихдог нь адилхан юм билээ /инээв/

- Монгол хэл ямар сонсогддог хэл вэ? Монгол үг сурав уу?

Шантал Новел: Чихэнд сонсголтой сайхан хэл. Монголд олон удаа ирж байгаа мөртөө хоёрхон үг сайн сурсан. “Байхгүй”, “маргааш” гэдэг үгийг сайн цээжилж авсан даа. /инээв/

Убер Новел: Орчуулагч Б.Бат-Эрдэнэ Багигийн тусламжтай Монголоор тоолж сурч байгаа. 

Жеан Ле Лү: Орчуулагч Баги маань байгаа тул бүх зүйл маш амархан бүтэж байгаад талархаж байгаа. Монгол хэл надад тун хэцүү хэл санагдсан шүү. 

Ярилцлагынхаа төгсгөлд сайхан сэтгэлтэй эмч, инженер нартаа сайн сайхыг хүсэж ирэх жилийн ажилд нь улам их амжилт хүсье. Илүү их хүмүүнлэгийн сайн үйлс бүтээж, өвчин зовлондоо зовж шаналсан хүмүүсийг эдгээж, тус хүргээрэй. Монголчуудынхаа өмнөөс та бүхэнд “баярлалаа” гэж хэлэх байна. 

Ярилцсан сэтгүүлч Ж.Батцэцэг

#ярилцлага,