Ням гарагт Индонезийн хоёр том хотыг холбосон өндөр хурдны галт тэрэгний шугам нээлтээ хийлээ. Энэ нь Зүүн өмнөд Ази дахь анхны өндөр хурдны галт тэрэг юм.Уг төсөл нь 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд Хятадын “Нэг бүс ба нэг зам” санаачилгын хүрээнд, Хятадын төрийн өмчит компаниудын санхүүжилтээр боссон байна.

Өндөр хурдны галт тэрэгний шугам нь Индонезийн нийслэл Жакарта болон тус улсын хоёр дахь том хот, урлаг, соёлын томоохон төв болох Баруун Ява мужийн Бандунг хооронд тавигджээ.

“WHOOSH” буюу Индонез хэлээр “цаг хэмнэлт, оновчтой ажиллагаа, найдвартай систем” гэсэн утгатай өндөр хурдны галт тэрэг нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй цахилгаанаар ажилладаг бөгөөд 138 километр үргэлжлэх аж. Цагт 350 километр хурдлах ба Жакартагаас Бандунг хүрэх хугацаа гурваас нэг цаг хүрэхгүй болон буурч байгааг албаны хүмүүс мэдэгдэв.

Индонезийн халуун орны уур амьсгалд тохируулан өөрчилсөн галт тэрэгнүүд нь газар хөдлөлт, үер болон бусад онцгой байдлын үед ажиллах аюулгүй байдлын системээр тоноглогдсон байна.

Төслийн баг өндөр хурдны шугамыг өөр чиглэлд сунгах, мөн өртөөний тоог нэмэх талаар ярилцаж байгаа аж. 

“PT KCIC”-ийн мэдэгдсэнээр төмөр зам нь “Wi-Fi” болон “USB” цэнэглэгчээр тоноглогдсон найман чиргүүлтэй бөгөөд гурван ангиллын, нийт 601 зорчигчийн суудалтай.

Хятадын “Нэг бүс ба нэг зам” санаачилгын хүрээнд 2015 онд галт тэрэгний хэлэлцээрийг анх байгуулж, тухайн жилийн сүүлээр барилгын ажил нь эхэлсэн юм. Анх 2019 онд дуусгахаар төлөвлөж байсан ч цар тахлын үеэр газар худалдан авах, үйл ажиллагааны зардал өссөн болон бусад асуудлын улмаас удаашралтай тулгараад байв.

Дэлхийн дөрөв дэх том улс, Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай Индонез улс нь сүүлийн үед худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш болох Хятадаас идэвхтэй хөрөнгө оруулалт татаад байгаа.

Тухайлбал, долдугаар сард хоёр улсын удирдагч нарын өндөр түвшний уулзалтаар Индонезийн Риау арлуудын Архипелаг дахь Ремпанг арал дээр олон тэрбум долларын өртөгтэй Хятадын шилний үйлдвэр барих төлөвлөгөө зэрэг хэд хэдэн төслийг танилцуулсан билээ.

Эх сурвалж: CNN

#Индонез, #ХЯтад, #өндөр хурдны галт тэрэг, #Нэг бүс нэг зам санаачилга,