Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсиогийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг баривчлахад туслах аливаа мэдээлэлд АНУ 5 сая долларын шагнал амлаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен пүрэв гарагт мэдэгдэв.

Хууль тогтоогч асан, авлигын эсрэг тэмцэгч сэтгүүлч Виллависенсио ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр долоо хүрэхгүй хугацааны өмнө буюу наймдугаар сарын 9-нд Кито хотод буудуулж амиа алдсан юм. Эквадорын цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлд харьяалагддаг Колумбын зургаан иргэнийг уг хэрэгт сэжиглэн баривчилсан.

Таван сая долларын шагналаас гадна Блинкен Виллависенсиогийн үхэлд буруутай бүлгийн удирдлагуудын байршлыг тогтооход тусалсан тохиолдолд нэг сая долларын шагналыг мөн амласан байна.

Блинкен мэдэгдэлдээ “АНУ Эквадорын ард түмнийг үргэлжлүүлэн дэмжиж, ардчиллын үйл явцыг хүчирхийллийн аргаар бусниулахыг оролдож буй хүмүүст хариуцлага тооцохын тулд хичээн ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

#Эквадор,