“ChatGPT” нь одоо “харах, сонсох, ярих” өөрөөр хэлбэл ярьж буй үгсийг ойлгох, синтетик дуу хоолойгоор хариулах, дүрсийг боловсруулах чадвартай болсныг “OpenAI” даваа гарагт мэдэгджээ.

“GPT-4”-ээс хойших хамгийн том чатбот шинэчлэлтээр хэрэглэгчид “ChatGPT”-ийн гар утасны аппликейшнээр харилцан яриа өрнүүлэх, ингэхдээ таван өөр синтетик хоолойноос сонгох боломжтой болсон байна. Хэрэглэгчид мөн “ChatGPT”-тэй зураг хуваалцаж, аль нэг хэсгийг нь онцолж эсвэл дүн шинжилгээ хийх хэсгүүдийг тодруулах боломжтой болжээ.

Мөн текстийг яриа болгон шилжүүлэх функц нэвтэрсэн бөгөөд энэ нь “текст болон хэдхэн секундийн жишээ ярианаас хүнтэй төстэй аудио үүсгэх чадвартай” болохыг “OpenAI” мэдэгдэв.

Өөрчлөлтүүд дараагийн хоёр долоо хоногт төлбөртэй хэрэглэгчдэд нээлттэй болох бол дуу хоолойн функц нь “iOS” болон “Android” үйлдлийн системээр хязгаарлагдах гэнэ. Харин зураг боловсруулах функцийг бүх платформ дээр ашиглах боломжтой.

Хиймэл хиймэл оюун ухааныг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлэхийн тулд “OpenAI”, “Microsoft”, “Google”, “Anthropic” зэрэг технологийн аваргууд шинэ чатбот апп-ууд, шинэ функцуудыг бүтээхээр уралдаж байна. Энэ зун “Google” өөрийн “Bard chatbot”-д хэд хэдэн шинэчлэлтийг зарласан бол “Microsoft” нь “Bing”-д зургийн хайлт нэмсэн.

Энэ оны эхээр “Microsoft” компани “OpenAI”-д нэмэлт 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь энэ жилийн хиймэл оюун ухаанд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болсон юм. Түүнчлэн дөрөвдүгээр сард “Sequoia Capital”, “Andreessen Horowitz” зэрэг компанийн хөрөнгө оруулалтаар 27-29 тэрбум долларын үнэ бүхий 300 сая долларын хувьцааны борлуулалтыг хаасан билээ.

Эх сурвалж: CNBC

#Chatgpt, #OpenAi, #шинэчлэл,