Владимир Путин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Украины сөрөг довтолгоог аравдугаар сарын эхэн гэхэд зогсоох үүрэг өгсөн гэж АНУ-д төвтэй судалгааны төв Кремлийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.

“Путин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд 2023 оны аравдугаар сарын эхэн гэхэд Украины сөрөг довтолгоог зогсоож, нөхцөл байдлыг гартаа авч, фронтын байдлыг сайжруулахыг даалгасан” гэж Дайны судалгааны хүрээлэн (ISW) ням гарагийн тагнуулын мэдээндээ дурджээ.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Оросын армийн командлагчид Оросын армид их хохиролтой байсан ч Украины сөрөг довтолгоог зогсоохын тулд тасралтгүй дайралт хийх тушаал өгч болзошгүйг “ISW” онцолсон байна.

Орос улс өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж, цэргийн хүчээр түрэмгийлснээр олон мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг дүрвэхэд хүргэсэн юм.

Энэ оны зургадугаар сард Путин Украины сөрөг довтолгоо эхэлсэн хэдий ч дайнд нэрвэгдсэн тус улсын цэргүүд Оросын хүчирхэг хамгаалалтын эсрэг дорвитой ашиг олохгүй гэж мэдэгдэж байв.

Мөн Украины арми бие бүрэлдэхүүн болон барууны цэргийн техник хэрэгслийнхээ ихээхэн хэсгийг алдах болно гэж мэдэгдсэн.

Гэвч Киевийн Оросын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс, тэр дундаа эзлэгдсэн бүс нутгаас шахан гаргах санаачилга дөрөв дэх сардаа үргэлжилж байгаа бөгөөд удаан боловч тогтвортой ахиц үзүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: Independent

#Владимир Путин, #Сергей Шойгу, #Украины сөрөг довтолгоо,