Азербайжаны цэргийн ажиллагаа эхэлснээс 24 цагийн дараа салан тусгаарласан Уулын Карабах дахь армян үндэстнүүд Оросын гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ.
Карабах дахь хүчин дэлхий нийт юу ч хийгээгүй учраас Азербайжан тэдний шугамыг сэтэлж, хэд хэдэн өндөрлөг, стратегийн ач холбогдолтой замын уулзваруудыг эзлэн авсан гэж мэдэгдэв.
Ийм нөхцөлд орон нутгийн цагаар лхагва гарагийн 13:00 цагаас эхлэн байлдааны ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон тул “Бүгд Найрамдах Арцах Улсын эрх баригчид Оросын энхийг сахиулах бие бүрэлдэхүүний командлалын гал зогсоох саналыг хүлээн авсан” гэж Карабах дахь засаг захиргаа мэдэгдсэн байна.
“Уулын Карабахт байрлаж буй Оросын энхийг сахиулах бие бүрэлдэхүүний командлалын зуучлалаар 2023 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагаас эхлэн байлдааны ажиллагааг бүрэн зогсоох тохиролцоонд хүрэв” гэж мэдэгдэлд дурджээ.
Гал зогсоох тохиролцоонд хүрснийг Азербайжан баталсан байна. Оросын энхийг сахиулагчид гал зогсоох тухай Карабахын армянчуудын саналыг Азербайжаны талд уламжилсан гэж мэдэгдсэн ч хэлэлцээрийн нөхцөлийн талаар тайлбар өгөөгүй.
Азербайжаны зургаан цэрэг бүс нутагт амь үрэгдсэний дараа Баку мягмар гарагт Уулын Карабахын эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Аливаа хэлэлцээр хийхээс өмнө Карабах дахь салан тусгаарлах үзэлтэй улс төрийн байгууллагыг татан буулгахыг Баку шаардаж байв.
Олон улсад Уулын Карабахыг Азербайжаны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг.
Эх сурвалж: Reuters

#Азербайжан, #Армени, #Уулын Карабах, #армян үндэстэн, #гал зогсоох хэлэлцээр,