Азербайжаны Уулын Карабахт эхлүүлсэн “терроризмын эсрэг” ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Лхагва гарагт Карабахын армян үндэстний засаг захиргааны тэргүүн асан Рубен Варданян Азербайжаны эхлүүлсэн “дайн”-ы улмаас салан тусгаарласан бүс нутагт 100 орчим хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархдаад байгааг мэдэгдэв.

“Энэ бол том дайн - Азербайжан бүрэн хэмжээний ажиллагаа эхлүүлсэн” гэж Варданян Карабахаас “Reuters” агентлагт ярьжээ.

Тэрээр “Аль хэдийн олон зуун хүн шархдаж, 100 орчим хүн амь үрэгдээд байна. Тэд бидэнд эндээс явах, эс бөгөөс энэ газар нутгийг Азербайжаны нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг тулган шаардаж байна. Энэ бол үндсэндээ үндэстний цэвэрлэгээ, олон энгийн иргэд амь үрэгдэх дайн юм” гэж хэлжээ.

Харин Азербайжаны тал энэ буруутгалыг няцаасан бөгөөд үндсэн хуулийнхаа дагуу тус бүс нутаг дахь армян угсаатны энгийн иргэдийн эрх ашгийг хамгаална гэж мэдэгдээд байгаа.

Гэхдээ салан тусгаарласан бүс нутгийн улс төрийн болоод цэргийн байгууллагуудыг устгах бодолтой байгаагаа илэрхийлээд, бүс нутаг дахь Армений цэргийн ангиудыг бууж өгөхийг уриалсан.

Варданян мөн Карабахт болж буй зүйлийг дэлхий тэр чигтээ үл тоомсорлож байна гэж буруутгав.

Тэрээр “Орос чимээгүй байгаа бөгөөд Орос үндсэндээ энэ бүх цэргийн ажиллагааг үл тоомсорлож байна. Орос төдийгүй дэлхий нийт чимээгүй байна. Хэн ч юу ч хийхгүй байна. Бүгд үүнийг үл тоомсорлож байна, Орос чимээгүй байна, гэхдээ барууныхан ч мөн адил” гэж хэлжээ.

2020 оны дайнаас хойш Оросын 2,000 энхийг сахиулагч бүс нутгийг ажиглаж байсан ч Москва Украинд түрэмгийлснээр анхаарал нь бүхэлдээ тэр зүгт шилжсэн гэж Армени буруутгаж байгаа.

“BBC”-ийн мэдээлснээр Уулын Карабахт ойролцоогоор 120,000 армян үндэстэн амьдардаг. Орос цэргүүд хамгийн эрсдэлтэй бүс нутгаас 2,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол салан тусгаарлагчид нийт 7,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан гэжээ. 

Эх сурвалж: Reuters, BBC

#Азербайжан, #Армени, #Уулын Карабах, #терроризмын эсрэг ажиллагаа,