Азербайжан улс Уулын Карабахт үндсэн хуулийн дэг журмыг сэргээж, Армений цэргийн ангиудыг хөөн гаргахын тулд "терроризмын эсрэг ажиллагаа" эхлүүлснээ мэдэгдэв.
Мягмар гарагт Карабахын төв Степанакерт хотод буун дуу гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Азербайжаны Батлан хамгаалах яам “Бүгд Найрамдах Азербайжан улсын үндсэн хуулийн тогтолцоог сэргээх” хүчин чармайлтын хүрээнд “Армений зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн зэвсгийг хурааж, нутаг дэвсгэрээсээ гаргах, мөн цэргийн дэд бүтцийг нь саармагжуулахаар” зорьж байгаагаа мэдэгдэв.
Мөн энгийн иргэдийг бус, зөвхөн “өндөр нарийвчлалтай зэвсэг” ашиглан хууль ёсны цэргийн байг онилж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. Хүмүүнлэгийн коридор байгуулсан бөгөөд энгийн иргэд үүгээр чөлөөтэй гарах боломжтой гэв.
Харин Армени улс Батлан хамгаалах яамаараа дамжуулан зэвсэгт хүчин нь Карабахт байхгүй гэдгийг, мөн Азербайжантай хиллэдэг нутаг дэвсгэрт нь нөхцөл байдал тогтвортой байгааг мэдэгджээ.
Олон улсад Азербайжаны нэг хэсэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Карабахын хүн амын дийлэнх нь армян үндэстэн бөгөөд дайны дараа 1990-ээд оны эхээр Бакуд захирагдахаа больсон юм.
Азербайжан улс 2020 онд Карабахын дотор болон эргэн тойрон дахь газар нутгийг эргүүлэн авсан боловч уг нутаг дэвсгэрийг өвөг дээдсийнхээ өлгий нутаг гэж үздэг армян үндэстэн Карабахын зарим хэсэг, түүний дотор төв Степанакерт хотын хяналтыг хадгалсаар байв.
Тухайн үед талууд Оросын зуучлалаар, Оросын энхийг сахиулагчдын оролцоотойгоор гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч байнга буудалцаан болж, харилцан бие биенээ буруутгаж ирсэн юм.
Хоёрдугаар сар хүртэл Карабахын армян үндэстний засаг захиргаанд дээд албан тушаал хашиж байсан тэрбумтан банкир Рубен Варданян “X” платформоор “Азербайжан улс Уулын Карабахын эсрэг довтолгоо эхлүүлж, хотууд болон энгийн иргэдийг онилж байна” гэж мэдэгджээ.
Харин Баку армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотой газрын минад өртөж зургаан иргэн нь амь насаа алдсаны дараа цэргийн ажиллагаа зарласан гэж мэдэгдээд байгаа.
Карабах руу хоол хүнс, эм тариа зэргийг хоёр замаар нэгэн зэрэг хүргэж байсан бол сүүлийн өдрүүдэд Баку Арменийг Карабахтай холбосон цорын ганц зам болох Лачин коридорыг хууль бусаар зэвсэг тээвэрлэхэд ашигласан гэж үзээд хатуу хязгаарлалт тавьж, тусламж хүргэхийг зөвшөөрөөгүй байна.
Арменичууд Бакугийн энэ үйлдлийг хүмүүнлэгийн сүйрэлд хүргэсэн, хууль бус үйлдэл гэж буруушаажээ.
Даваа гарагт мөн Армений Гадаад хэргийн яам Азербайжаны дипломат байр суурь ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулах хөрсийг бэлтгэж байгаа мэт харагдаж байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Азербайжан, #Армени, #Уулын Карабах, #цэргийн ажиллагаа, #терроризмын эсрэг ажиллагаа,