Владимир Путиний ойрын холбоотон, Чечений удирдагч Рамзан Кадыровын биеийн байдал хүнд байгаа талаар Украины Аюулгүй байдлын алба (SBU)-ны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов есдүгээр сарын 15-нд Украины "Обозреватель" агентлагт ярьжээ.
“Тийм ээ, үнэхээр, дайны гэмт хэрэгтэн Кадыровын биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл байна - түүний хууч өвчин сэдэрч, ийм хүнд байдалд хүрсэн” гэж Юсов хэлсэн байна.
“Обозреватель” агентлаг мөн Чечень дэх эх сурвалжаас иш татан Кадыровыг комд орсон талаар мэдээлсэн байна.
Юсов ярилцлагадаа Кадыровын эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч гэмтлийн улмаас комд ороогүй болохыг нь баталжээ.
Тэгвэл өнөөдөр Оросын томоохон “Telegram”сувгууд Кадыровыг Москвагийн эмнэлэгт нас барсан талаар мэдээлж эхэлсэн байна.
Сүүлийн хэдэн сарын турш Кадыровыг хар тамхинд донтсоны улмаас бөөр нь өвдсөн гэх цуурхал тархаад байсан ч зарим нь түүнийг хордсон байж магадгүй гэж таамаглаж байв.
Гэсэн ч эдгээр мэдээллүүдийн дараа тэрээр олон нийтийн сүлжээнд бичлэг нийтэлж, "Интернэт дэх үнэн худлыг ялгаж чаддаггүй хүн бүрийг цэвэр агаарт зугаалж, бодол санаагаа цэгцлэхийг би хатуу зөвлөж байна. Бороо үнэхээр хүчтэй" хэмээн өөрийгөө амьд мэнд байгааг харуулсан байна.
Эх сурвалж: Kyiv Independent, Visegrad 24

#Рамзан Кадыров, #Чечень,