Франц улс хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй нэг удаагийн электрон тамхинд хориг тавихаар болжээ. Тус улсын Ерөнхий сайд Элизабет Борн саяхан дотоодын RTL радиод энэ арга хэмжээ нь засгийн газраас боловсруулж буй тамхины эсрэг шинэ төлөвлөгөөний нэг хэсэг болохыг мэдэгдэв. Хориг оны эцэс гэхэд хүчин төгөлдөр болох гэнэ.

Герман, Бельги, Ирланд зэрэг Европын улс үүнтэй төстэй хориг зарласан бол Их Британи улс мөн ижил саналыг хэлэлцэж байгаа аж.

Францын тамхины мухлагуудад нэг удаагийн электрон тамхи ойролцоогоор 9 евро буюу 20 ширхэгтэй хайрцаг тамхинаас ч бага үнээр худалдаалагддаг байна. 

Францын Үндэсний Анагаах Ухааны Академи электрон тамхийг хүүхэд, өсвөр насныханд зориулсан урхи гэж тодорхойлжээ.

Хүүхдүүд ийм тамхи хэрэглэснээр дасал болж, өөртөө рефлекс бий болгож, улмаар энгийн тамхинд татагддаг гэж Элизабет Борн хэлсэн байна.

Хоригийг дэмжигчид үйлдвэрлэгчдийг тод өнгө болон хөөсөн чихэр, шоколад, самар, тарвас зэрэг амттаны дэлгүүрийг санагдуулам олон төрлийн амт оруулах байдлаар зориуд өсвөр насныхныг онилдог гэж буруутгаж байна.

Тамхины эсрэг холбооны мэдээллээс харвал 13-16 насны хүүхдүүдийн 13% нь дор хаяж нэг удаа электрон тамхийг хэрэглэж үзсэн бол ихэнх нь 11-12 настайгаасаа хэрэглэдэг байна.

Тус холбооны ерөнхийлөгч Лоик Жоссеран Энэ нь аль хэдийнээ тахал болсон. Тамхины үйлдвэрүүд хүүхдүүдийг дэгээдэхээр оролдож байгаа нь аймшигтайгээд, хоригийг иргэний нийгмийн томоохон ялалт гэж тодорхойлжээ. 

Францад 18 нас хүрээгүй бол электрон тамхи худалдаж авах хориотой. Гэхдээ тамхины мухлагууд худалдан авагчдаасаа насаа нотлохыг шаарддаггүй тул өсвөр насны хүүхдүүд ямар ч хүндрэлгүйгээр худалдан авалт хийдэг байна. 

Мөн нэг удаагийн электрон тамхи нь экологид их хэмжээний хор хөнөөл учруулдаг болохыг хоригийг дэмжигчид онцолжээ. Их Британид өнгөрсөн жил байгаль орчныг хамгаалах Material Focus байгууллагаас хийсэн судалгаагаар долоо хоног бүр нэг сая гаруй төхөөрөмж хог дээр хаягддаг болохыг тогтоожээ.

 Нэг удаагийн электрон тамхи бүр хуванцраар хийгддэг бөгөөд 0.15 грамм литий бүхий салдаггүй зай, мөн никотины давс, хүнд металлын агууламжтай байдаг байна.

Эх сурвалж: BBC

#Франц, #хориг, #Электрон тамхи,