Мексикт Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн асуудлаарх анхны сонсголыг зохион байгуулжээ. Энэ үеэр хүнтэй адилгүй биетийн цогцсыг дэлгэсэн байна.
Мягмар гарагт болсон үл мэдэгдэх хэвийн бус үзэгдэл (UAP)-ийн асуудлаарх сонсголын үеэр Мексикийн сэтгүүлч, Үл мэдэгдэх нисдэг биетийг удаан хугацаанд сонирхож буй Хайме Мауссан харь гарагийнхны цогцос гэх хоёр олдворыг улстөрчдөд үзүүлэв.
Мауссаны хэлснээр эдгээрээс эсийн дээж авч шинжилсэн ч дэлхий дээрх ямар ч зүйлтэй адилгүй байсан байна.
Түүний харуулсан хоёр жижиг биет нь хоёр гартай, тус бүр нь гурван хуруутай, сунасан толгойтой байжээ. Тэднийг 2017 онд Перу улсын Наскагийн ойролцоогоос олсон гэж Мауссан хэлсэн байна. Түүний хэлснээр Мексикийн Үндэсний Автономит Их Сургууль (UNAM) нүүрстөрөгчийн шинжилгээгээр 1,000 орчим жилийн настай болохыг нь тогтоожээ.
Өмнө нь үүнтэй төстэй олдворууд олдож байсан ч занданшуулсан хүүхдийн цогцос болох нь тогтоогдсон байна.
Мауссан ийм нотлох баримтыг анх удаа олон нийтэд дэлгэж байгааг онцолсон байна.
“Энэ бол манай дэлхий дээрх өөр ямар ч төрөл зүйлтэй холбоогүй хүн-биш зүйл бөгөөд үүнийг судлах бүх боломж шинжлэх ухааны аль ч байгууллагад нээлттэй” гэж Мауссан хэлэв.
Тэрээр “Бид ганцаараа биш” гэж нэмж хэлсэн байна.
Сонсголын үеэр Мексикийн тэнгисийн цэргийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Хосе де Хесус Залсе Бенитез эдгээр биетэд рентген зураг, гурван хэмжээст сэргээн босголт, ДНХ-ийн шинжилгээ хийсэн болохыг дурдаад, “Эдгээр биет нь хүнтэй ямар ч холбоогүй гэдгийг би баталж чадна” гэж хэлжээ.
Сонсголд мөн үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх АНУ-ын Конгрессын сонсголд оролцсон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгч асан Райан Грейвс оролцсон байна.
АНУ-ын засгийн газар олон арван жилийн турш нууцалж ирсний эцэст сүүлийн жилүүдэд үл мэдэгдэх биетүүдийн талаарх байр сууриа өөрчилсөн. Пентагон сүүлийн жилүүдэд цэргийн нисгэгчдийн ажиглалтыг идэвхтэй судалж байгаа бол НАСА анх удаа тусдаа баг гаргаж, Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх судалгаагаа эхлүүлсэн юм.
НАСА судалгааныхаа үр дүнг пүрэв гарагт танилцуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Мексик, #үл мэдэгдэх нисдэг биет, #Харь гариг, #Харь гарагийн,